Гадаад мэдээДЭЛХИЙ

“Binance”-ийн захирал мөнгө угааснаа хүлээн зөвшөөрлөө

Криптовалют арилждаг дэлхийн хамгийн том платформ болох “Binance”-ийн захирал Чанпен Жао мягмар гарагт /2023.11.21/ АНУ-ын мөнгө угаалтын эсрэг хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.

Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн тул Жао 50 сая ам.долларын торгууль төлх болж, шүүх түүнийг “Binance”-ийн үйл ажиллагаанд оролцохыг хориглов. Мөн “Binance” 4.3 тэрбум ам.долларын торгууль төлөх юм.

Жао мөнгө угааснаа хүлээн зөвшөөрсөн явдал нь цахим мөнгөний салбарт ирсэн дахин нэг томоохон цохилт боллоо. Саяхан “FTX” криптовалютын компанийг үүсгэн байгуулсан Сэм Банкмен-Фридийг залилан үйлдсэн хэрэгт АНУ-ын шүүх гэм буруутай гэж үзсэн билээ.

“FTX” нь криптовалют арилжааны гурав дахь хамгийн том платформ байсан. Гэвч өнгөрсөн жил тус компани дампуурлаа зарлаж олон мянган хүнд их хэмжээний хохирол учирсан юм.

“Binance”-ийн хувьд тус компани 100 мянга гаруй гүйлгээг мэдээлээгүй аж. АНУ-ын албаны хүмүүсийн үзэж буйгаар тэдгээр гүйлгээ дунд Хамас, Аль-Кайда, Ирак болон Сири дэх Исламын улс зэрэг террорист бүлгүүд рүү хийсэн шилжүүлэг багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button