БНСУ-ын Ерөнхийлөгчийн Их Британи дахь айлчлалд BLACKPINK хамт иржээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Их Британи улсад төрийн айлчлал хийж байна. Тус айлчлалаар Их Британийн хаан III Чарльз түүнийг Букингемийн ордонд хүндэтгэлийн зоог зохион байгуулан хүлээн авчээ.
Юн Сок Ёлын айлчлал хоёр улсын хоорондын худалдаа болон батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Букингемийн одны бүжгийн танхимд 170 гаруй зочин цугласанд BLACKPINK хамтлагийн гишүүд байсан аж.

Өмнөд Солонгосоос ирсэн зочдыг Их Британийн Хаан, Хатан, Уэльсийн Ханхүү болон Гүнж, Ерөнхий сайд Риши Сунак угтан авсан байна.
Хаан III Чарльз ёслолын зоогийн үеэр үг хэлэхдээ “Blackpink нэрээрээ алдаршсан Женни, Жисү, Лиза, Рөүз нарт дэлхий дахинд хүрээлэн буй орчны тогтвортой байдлын талаарх ойлголтыг хүргэсэнд сайшааж байна. Дэлхийн супер одод болохын зэрэгцээ эдгээр чухал асуудлуудад анхаарал хандуулж байгааг нь бишрэхээс өөр аргагүй” гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"дэлхий дахинд хүрээлэн буй орчны тогтвортой байдлын т�##�аарх ойлголтыг хүргэсэнд сайшааж байна." гэсэн байна ингэж л монгол мандмаар тэрнээс биелэгээ монгол дээл биш тэр худлаа одоо өөрсдөө бүдүүн болсон хувцас нь зохимжгүй болсон хүрээлэн буй орчиноо байг�##�ь дэлхийгээ хайрлах нь чух�##� байна.