Гадаад мэдээДЭЛХИЙ

“Amazon” дэлхий даяар 2 сая хүнийг үнэгүй хиймэл оюун ухааны сургалтад хамруулна

Дэлхийн хамгийн том комнаниудын нэг болох “Amazon” 2025 он гэхэд дэлхий даяар 2 сая хүнийг хиймэл оюун ухааны тухай сургалтад үнэгүй хамруулах болсон байна.

Тус компанийн дата болон хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч Свами Сивабураманиан даваа гарагт /2023.11.20/ нийтлэл бичихдээ үүнийг зарлажээ. “AI Ready” нэртэй тус сургалт нь “Хиймэл оюун ухааны талаар мэдэхийг хүсдэг, ирээдүйд буй асар том боломжоос хүртэхийг хүсдэг хүмүүст туслах зорилготой” аж.

Үүнээс гадна “Amazon Web Services” компани “Udacity” боловсролын байгууллагатай хамтран хиймэл оюун ухааны талаар судлахыг хүсэж буй ахлах болон их сургуулийн сурагчдад нийтдээ 12 сая ам.долларын тэтгэлэг олгоно.

Тус тэтгэлэгт нийгэм, санхүүгийн нөхцөл байдлын хувьд бололцоо муу 50 мянга гаруй сурагчид хамрагдана. “Amazon” компанийн сайт дээр энэ тэтгэлгийн талаар “Бид аль болох олон сурагчдад туслахыг хүсэж байна. Сургалтад хамрагдах боломжтой сурагчид “Udacity” байгууллагын “Amazon Web Services”-тэй хамтран боловсруулсан хиймэл оюун ухааны анхан шатны хичээлийг үзэж болно” гэж бичжээ.

Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button