Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА-гийн хөлөг дээр нэрээ сийлүүлж Бархасбадь рүү илгээцгээе

Сансарын өргөн уудам орон зайд таны нэр нисэж явна гээд төсөөлөөд үз. Яг тийм боломж гарч иржээ. НАСА ирэх жилийн аравдугаар сард Бархасбадь гарагийн Европа сар луу нисэх Europa Clipper хөлөг дээр хүмүүсийн нэрийг бичин илгээх гэж байна.

“Message in a Bottle” нэртэй тус хөтөлбөрийн хүрээнд бүртгүүлсэн хүмүүсийн нэрийг микрочип дээр лазерын тусламжтай сийлэх юм. Нэр болгоныг хүний үсийг 1000 хуваасны нэгтэй (75 нанометр) тэнцэхүйц урттай бичнэ.

Одоогийн байдлаар 860 мянга гаруй хүн нэрээ сансар луу нисгэхээр бүртгүүлжээ. Нэрээ сийлүүлэхийг хүсвэл шинэ он гарахаас өмнө бүртгүүлэх шаардлагатай юм.

Europa Clipper хөлөг 2.6 тэрбум километр аялж Бархасбадийн Европа сар дээр хүрнэ. Тус хөлөг Европа сарны мөсөн давхаргын зузаан, түүний бүтцийг судална. Ингэхдээ нийтдээ Европаг 50 удаа тойрон эргэж өнгөц гадаргын доорх далай, мөсөн царцдас, агаарын мандлын талаар мэдээлэл цуглуулах аж.

ЭНД ДАРЖ нэрээ бүртгүүлээрэй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button