Путин: Эмгэнэлт дайныг хэрхэн зогсоох талаар бодох хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2023.11.22/ болсон Их 20 орны удирдагчдын цахим уулзалтын үеэр Украины дайны талаар ярьсан байна. Украины дайн тун удахгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа билээ.
Путин дайн эхэлснээс хойш анхны удаа Их 20 орны удирдагчидтай ярилцах үедээ зарим удирдагчид ОХУ-ын Украинд явуулж буй түрэмгийлэлд цочирдож байна гэж хэлснийг дурдсан аж. Тэрбээр “Мэдээж цэргийн үйл ажиллагаанууд үргэлж л эмгэнэлтэй байдаг. Бас дээрээс нь бид энэ эмгэнэлт явдлыг хэрхэн зогсоох талаар бодох хэрэгтэй. Нэмж хэлэхэд ОХУ Украинтай энхийн яриа хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаагүй” хэмээсэн юм.

Тус цахим уулзалтад оролцохдоо Путин Украины дайныг анхны удаа “цэргийн тусгай ажиллагаа” бус “дайн” гэж нэрлэв. Тэрбээр “Энэ дайн, хүмүүсийн амь үрэгдэж байгаа явдал нь цочирдом байхаас өөр аргагүй гэдгийг би ойлгож байна” гэжээ.
Украины дайнаас гадна тэр Израил, Хамасын дайны талаар дурдсан байна. Путин “Мөн өнөөдөр, Газын зурваст Палестины энгийн иргэдийг хөнөөж байгаа нь цочирдом биш үү?” гэж асуусан юм. Тэрбээр нэмж хэлэхдээ Газад эмч нар мэдээ алдуулга ашиглалгүй хүүхдүүд дээр мэс ажилбар хийж байгаа нь цочирдом хэрэг хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДАйн эхэлсэн хүн нь зогсооно. Хэцүү биш.
фашист
Хурдхан шиг энхийн яриа хэлэлцээ хийгээсэй
Энэ фашист худлаа "манжилж" бна доо ! . Мань эр үнэн хэлжайгаа болӨӨРИЙНХ нь л шийдэх асуудл ш дээ !