Гадаад мэдээДЭЛХИЙ

“OpenAI” захирлаа халаад хэдхэн өдрийн дараа буцааж томиллоо

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр толгой цохидог “OpenAI” компани Сэм Алтманыг захирлын албан тушаалаас халсныхаа дараа төд удалгүй буцаад томиллоо.

Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сарын 30-ны өдөр “OpenAI” компани ChatGPT нэртэй асуултад хүн шиг хариулдаг хиймэл оюун ухаант чатботоо гаргасан. Тус чатбот энэ жилийн эхээр хүмүүсийн анхаарлыг их татаж, маш олон хэрэглэгчтэй болсон билээ.

“OpenAI” компани өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сэм Алтманыг ТУЗ-ын гишүүд халсан. Тус компани зөвлөлийн шийдвэрийг танилцуулахдаа “Зөвлөл түүнийг “OpenAI” компанийг үргэлжлүүлэн удирдах ур чадвартай гэдэгт эргэлзэж байна” гэсэн юм.

Түүнийг ажлаас нь чөлөөлсний дараа “OpenAI”-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох Грег Брокман халагдах хүсэлтээ өгсөн. Мөн тус компанийн ажилчдын 95 хувь нь ажлаасаа гарна гэж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. “OpenAI”-ийн хөрөнгө оруулагч нар түүнийг захирлын албан тушаалд эргэн томилохыг шаардсан.

Энэ мэт шалтгаануудын улмаас тус компани Алтманыг захирлын албанд дахин томиллоо. Тэрбээр ажилдаа эргэн томилогдсоны дараа Твиттер дээр “Би OpenAI-д эргэн ирж байгаадаа мөн Microsoft компанитай түншлэлээ бэхжүүлэхээ тэсэн ядан хүлээж байна” гэж жиргэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button