Гадаад мэдээДЭЛХИЙ

III Чарльз BLACKPINK-ийн гишүүдэд төрийн цол олголоо

Их Британийн хаан III Чарльз BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүнд төрийн цол хэргэм олгосон байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Их Британид төрийн айлчлал хийж байгаа билээ.

Тус айлчлалын хүрээнд мягмар гарагийн /2023.11.21/ орой Букингемийн ордонд хүндэтгэлийн зоог барьсан. Букингемийн ордны бүжгийн танхимд 170 гаруй зочин цугласанд BLACKPINK хамтлагийн гишүүд байсан юм.

Хаан III Чарльз ёслолын зоогийн үеэр үг хэлэхдээ “Blackpink нэрээрээ алдаршсан Женни, Жисү, Лиза, Рөүз нарт дэлхий дахинд хүрээлэн буй орчны тогтвортой байдлын талаарх ойлголтыг хүргэсэнд сайшааж байна. Дэлхийн супер одод болохын зэрэгцээ эдгээр чухал асуудлуудад анхаарал хандуулж байгааг нь бишрэхээс өөр аргагүй” гэжээ.

Тэгвэл лхагва гарагт III Чарльз /2023.11.23/ BLACKPINK хамтлагийн гишүүдэд Британийн эзэнт гүрний хамгийн шилдэг гишүүн (Most Excellent Order of the British Epmire) цол хэргэмийг олгосон байна. Тус хамтлагийн гишүүд 2021 онд болсон “COP26”-ийн уулзалтад элчин сайдаар ажиллаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалсныг нь үнэлж III Чарльз энэхүү цолыг олгосон аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 23, 2023 10:34

Ээ чааваас, Нэгдсэн вант улс ингэж доошоо орох гэж

Зочин
Зочин
11 сар 23, 2023 13:36

Монголд л төмөр өгдөг гээд орилоод байдгууд харж ав. Төрт улсуудад бас ийм шагн�##�ууд байдаг юм байна

Сонихогч
Сонихогч
11 сар 25, 2023 20:04

Энэ шагн�##� язгууртны хэргэм зэрэг үү.Эсвэл одон орон мед�##�ь юм уу

Холбоотой мэдээ

Back to top button