УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Боловсролтой эмэгтэй" тодотголтой хотын орлогч зуух тараалт ярьж, бүдрэв

Хотын дарга нар солигдсон ч, нийслэлийн утаа арилдаггүй. Үе үеийн дарга нарын толгойны өвчин болсон сэдэв энэ. Аравдугаар сард томилогдсон Х.Нямбаатарын багийнхан нь эл асуудалд ч бүдрэх нь.

Тодруулбал, түүний хоёрдугаар орлогч О.Номинчимэг зуух тараах тухай ярьсан нь өдгөө ч шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр МАН-ын бүлгийн хуралдааны үеэр “Гэр хороололд 198 мянга орчим өрх байна. Үүний 10 хувь буюу 20 мянган айлыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ. 70-80 мянган амьжиргааны түвшин доогуур өрхөд давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хэрэгжүүлж байна” хэмээсэн.

Зуух тараах асуудал аль арван жилийн өмнө яригдаж, бүр хэрэгжээд амжилт олоогүй сэдэв. 2011-2012 онд гэр хорооллын утаа буурулахын тулд “Цэвэр агаар сан”-аас 48 тэрбум төгрөг зарцуулж, 32 тэрбумаар нь зуух тараасан байдаг. Зуух тараагаад утаанаасаа салчих хангалттай хугацаа.

Харамсалтай нь "боловсролтой эмэгтэй" хэмээн тодорхойлуулж, Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогчоор очсон О.Номинчимэг ажлынхаа анхны шийдэл дээр л ийн бүдэрч эхлэв.

Хотын хоёрдугаар орлогч О.Номинчимэгийн хувьд: Хоёрхон жилийн өмнө “Номин энд Адвокатс” гэх хувийн хуулийн фирмийнхээ хуульч байлаа. 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөх болж томорсон билээ. 2023 онд Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогч болсон. Ингэж нийслэл рүү шилжихдээ Г.Занданшатарын хүн З.Төмөртөөмөөг шахаж ч гэх үү, солигдож ч гэх үү оронд нь ирсэн.

Нөгөө талаар Хотын орлогчоор томилогдсоны шалтгаан нь түүний нөхөр Д.Амарбаясгалан. Нөхөр Д.Амарбаясгалан нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал. Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд болсон цагаасаа Д.Амарбаясгалантай "Оюу толгой"-н хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийн хамтрагчаар ажиллаж байсан гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-23 12:16

ОГЦРУУЛ

Зочин
Зочин
2023-11-23 13:09

Eр нь гэнэт ингэж татаасаар төр рүү үсэрч орж ирэгсэд худ байдаг юм даа. Мэргэжилтнээс нь эхлээд мeрит зарчмаар яв л даа

Зочин
Зочин
2023-11-23 13:12

Бид бүгд дэлхий дээрх нийтлэг боловсролд сур�##�цсан сурсан. Даанч бид цэцэрлэгийн насны МЭДЛЭГ байхгүй. Машинаа зогсоолд тэгш байрлуулах, уулзварт дохио өгөх жолооч өдрийн од мөртөө бүгд хөгжил ярина

Зочин
Зочин
2023-11-23 19:06
Reply to  Зочин

Явганаар Хоорондоо зөв зөрж сураагүй байж том том бааж амаараа өмхийгөөр унгана.

Иргэн
Иргэн
2023-11-23 13:42

Орон сууцжуулах нь хамгийн зөв шиидэл байх шүү.зуухнаас утаа гардагаараа л гарна .

Зочин
Зочин
2023-11-23 13:54

мангарууд мангараараа л дуусна

Зочин
Зочин
2023-11-23 13:56

эрхзүйч бүр бүх юмны шийдлийг олно гэж бодоцгоодог юм байх даа. хотыг инженер хүн удирдах ёстой. улстөрч бол бүр цаашаа

Зочин
Зочин
2023-11-23 15:37

ша�##� гитяд царайтай эрлийз хүүхэн ш дээ

Иргэн
Иргэн
2023-11-23 19:21

Боловсролтой эмэгтэй ийм замн�##�аар яваггүй юмаа

Зочин
Зочин
2023-11-25 18:02

Толгой нь ажилладаггүй юм байна

Зочин
Зочин
2023-11-25 19:36
Reply to  Зочин

Юу нь ажилладаг вэ? Бөгс нь

Зочин
Зочин
2023-11-25 19:02

Зуухны тарааж яндан нэмэх ,төсвийн мөнгийг үр дүнгүй зарах асуудлаа болимоор байна.Хэдэн жил л утаа гэж яриад хэдэн тэрбумаар нь тоглолоо.Дахин төлөвлөлтөд орсон газруудад барилгын ажлаа хийлгэж иргэдээ оруулсан дээр.Мөн газар олголтоор эмх замбараагүй уул толгод дээр шавсан айлуудаа цөөлсөн дээр.

Хуучин цэрэг.
Хуучин цэрэг.
2023-11-28 03:46

Одоо энэ давхар шат�##�ттай шинэ загварын зуух тараах нь зөвдөө. Яагаад гэвэл монгол инженерийн хятад, европд патент авсан зуух мөн байлгүйдээ. Энийг л хэрэглээд үзэх хэрэгтэй, эс тэгэвээс орон сууцжуулж дууст�##� наад зах нь 30-40 жил шаардагдана.

Enebish.
Enebish.
2023-11-28 17:29

Хүүшээ зуух чинь хоцрогдсон арга. Орон сууцаар хангах т�##�аар сан�##� бодлоо солилцож ард иргэдтэйгээ сан�##�аа солилцооч ээ.Хотруу шилжих хөдөлгөөнөө цэгцлэх хэрэгтэй юм биш үү.Хандсан газраа хашаа хатгаад утааны яндан ихсээд зундаа үер усны аюулд ороод өвөл угаартаад байна.

Холбоотой мэдээ

Back to top button