Их Британийн музей Ромын хааныг трансжендер байсан гэжээ

Гуравдугаар зууны үед Ромын эзэнт гүрнийг удирдсан Элагабалус нэртэй Их Британийн музей трансжендер байсан гэж үзэн түүний талаарх үзмэрүүдэд she эсвэл her гэх төлөөний үг ашиглах болжээ.
Элагабалус 218-аас 222 оны хооронд Ромын эзэнт гүрний хаан байсан юм. Түүнийг Хойд Хертфорширийн музей Элагабалус нэгэн түүхийн бичиг дээр “бүсгүй” гэж дуудуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэж бичсэн учир түүнийг трансжендер гэж үзсэн байна.
Тус музейд байдаг Элагабалус хөрөгтэй мөнгөн зоосны тайлбар дээр эмэгтэй төлөөний үг бичжээ. Хойд Хертфордширийн музейн үйл ажиллагааг хариуцдаг байгууллагын захирал болох Кейт Хоскинс “Элагабалус өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлдог байсан бөгөөд ямар төлөөний үг ашиглан өөрийг нь дуудахыг хүртэл заадаг байсныг бид мэднэ. Энэ нь төлөөний үг тийм ч орчин үед үүссэн зүйл биш гэдгийг харууллаа” гэсэн юм.

Түүнийг эмэгтэй гэж тодорхойлдог гэх дүгнэлтэд хүргэсэн бичвэрийг Кассиус Дио нэртэй он тооллын бичиг хөтлөгч бичсэн байна. Дио Элагабалусыг “Эхнэр, эзэгтэй, хатан хаан” гэж бичиж түүнийг “Намайг Эзэн гэж битгий дууд, би бол хатагтай” гэж хэлсэн хэмээн бичиж үлдээжээ.
Гэхдээ зарим түүхчид Диог Элагабалусын хаан ширээг залгамжлан авсан Северус Александрын хүн байсан гэдгийг онцлов. Ийм учраас Диогийн бичсэн зүйлс Эгабалусын нэр хүндийг харлуулах гэсэн зорилготой байж магадгүй юм.
Энэ талаар Кэмбрижийн их сургуулийн профессор Эндрью Уоллес-Хадрилл “Ромчуудад бидний мэдэх трансжендер гэсэн ойлголт байгаагүй. Гэхдээ тэд эрэгтэй хүмүүсийг доромжлохдоо эмэгтэй хүн мэт бэлгийн зан авиртай болгон гүтгэдэг байсан” гэж хэлжээ.
Эх сурвалж: New York Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.