Даймонд Стөүн эргэн ирсэн ч багтаа хожил авчирч чадсангүй

Лхагва гарагийн өдрийн эхний тоглолт "Завхан Бродерс" болон "Өмнөговь Ёлууд" багийн хооронд болж, эцсийн мөчид "Ёлууд"-ын хожлоор өндөрлөв.
Завхан Бродерс багийн хоёр дахь легионер тоглогч Даймонд Стөүн улирлын эхний тоглолтдоо 27 минутыг талбай дээр өнгөрүүлж 24 оноо, есөн самбар авсан юм. Өмнөговь Ёлууд багийн хамгаалалт “эзэрхэг” төвийн тоглогчийн тоглолтыг хязгаарлаж чаджээ. Тэрбээр 8/26 ердөө 30 хувьтай довтолсон байна.
Тоглолтын эхлэлийг тааруу эхлүүлсэн "Өмнөговь Ёл"-ууд баг 12 онооноос эргэн ирж, улирлын дөрөв дэх хожлоо авчээ. Багаараа жигд тоглолтыг үзүүлж, таван тоглогч 10-аас дээш оноонд хүрсэн байна. Тодруулбал, Тунгалагмаагийн Батсүх 20 оноо авч багаа тэргүүлсэн. Түүний тоглолтын “клач” мөчид амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлт багтаа хожил авчирсан юм. Ёлууд энэ улиралд 4+ хожилд хүрсэн зургаа дахь баг болсон буюу одоогоор 4-4 амжилттай, МСБХ-ны Үндэсний Дээд лигийн хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж байна.
Ташрамд дурьдахад Ёлууд хөгжлийн лигээс дэвшсэн таван багийг, амжилтаараа тэргүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.