Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Хүйтэрч байгаа ч мөсний зузаан бэхжээгүй байна

Арваннэгдүгээр сарын II арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байна.
Гэсэн хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөс хэврэг, даац нь хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.