Нийгмийн

ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан “Дүүргүүдээс хамгийн их өсөлттэй нь манай Хан-Уул дүүрэг

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ одоо буй есөн дүүрэг, 204 хороог татан буулгаж, 42 дүүрэг байгуулах тухай ярьсан.

Тодруулбал тэрбээр “Одоогийн хороо гэдэг нэгж эрх мэдэлгүй, хот нийтийн аж ахуйн чиг үүрэггүй, татвар төвлөрүүлдэггүй, төсөвгүй засаг захиргааны нэгж болсон. Сүүлийн үед цахим үйлчилгээ нэвтэрснээр төвийн дүүргийн иргэд хороодоос төрийн үйлчилгээ авах нь багассан тул татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргааны нутаг нэгжийг санхүүжүүлэх шаардлагагүй, оновчтой бүтэц рүү шилжүүлье гэж зорьж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны  дараа Улаанбаатар хотыг есөн дүүрэгт хуваасан. Түүнээс хойш 31 жил өнгөрч, нийслэлийн хүн ам 1.7 сая болж өссөн тул одоогийн бүтцээр явах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл, бэрхшээлтэй байна гэж үзэн Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг шинэчлэх талаар судалгааг жил гаруйн өмнөөс хийж эхэлжээ.

Энэ талаар ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан “Дүүргүүдээс хамгийн их өсөлттэй нь манай Хан-Уул дүүрэг. 31 жилийн хугацаанд 60 мянгаас 281 мянган хүн амтай болж өссөн. Баянзүрх дүүрэг 87 мянгаас 435 мянган хүн амтай болсон байна. Одоо нийслэлийн хэмжээнд 204 хороонд 2856 хүн ажиллаж байгаа. 204 хороо, есөн дүүргийн засаг дарга гээд нийт 213 засаг дарга сонгогдсон. Эндээс иргэдийн асуудлыг шийдэж байгаа нь ховор. Хорооны даргад төсөв байдаггүй. Тиймээс шинэчилсэн хуваарилалтыг хийж байгаа. Швед, Финланд, Австрали гээд хүн амын хувьд Монголтой ижил улсуудыг судалж үзсэн. Финландын Хельсинк гэхэд л 34 дүүрэгтэй юм байна. Бидний шинэчилсэн хуваарилалтаар 42 нэгжээр нийслэл Улаанбаатарыг шат дамжлагагүй болгоё гэж байгаа юм. 42 нэгжийг хариуцсан хүмүүс цас цэвэрлэгээ, хот тохижилтоос эхлээд бүгдийг нь хариуцна” хэмээсэн.

5-6 хороог нийлүүлж нэг дүүрэг болгон Таваншар дүүрэг, Толгойт дүүрэг, Амгалан дүүрэг, Улаанхуаран дүүрэг гэх зэргээр нэрлэх аж. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай, чанартай хүргэхээс гадна төрийн албан хаагчийн орон тоог цомхотгож, 23 тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ гэж тооцоолжээ.

Энэ хүрээнд нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгаад буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэдхэн төгрөгийн хэмнэлт гаргах гэж яаран бүтцийн өөрчлөлт хийх нь буруу, нухацтай бодож хийвэл үр дүн гарч мэднэ, гэхдээ олон хуульд магадгүй үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж хийгдэх ажил байхаа. 5-6 хороо өиш дор хаяж 10 хороог нэгтгэж дүүргийн тоог багасгах нь зөв

Зочин
Зочин

Энэ ч харин гаргууд сайхан санаа байна хороог татан буулгах хэрэгтэй нэг их олон хүн хийсэн зүйлгүй бөөн цаин авчин тэтгэмж асан нөхдүүд иргэдэд ямар ч тусгүй

Уншигч
Уншигч

Битгий худлаа тархи угаагаад байгаарай. Дарга цэргийн тоо нэмэгдэж таарна.

Уншигч
Уншигч

Нэг дарга гарч ирээд л суд�##�гаагүй, бужигнуулсан ажил хийх юм. тогтсон тогтолцоог өөрчлөх их олон сөрөг үр дагавартай. Хохиролыг нь ард иргэд л үүрнэ.

Зочин
Зочин

ЕРӨӨСӨӨ Л НЭГ ДОР ШАМБААРАЛДААД БАЙХААР ТАРЦГААЯА ЭНЭ ИХ ГАЗАР НУТАГ МИНУ БАЙНАА ТАРЖ АМЬДАРЦГААЯА ЗУУН АЙЛ ШАР ХАДНЫ ЗАХ НАРАНТУУЛ ХҮЧИТ ШОНХОР ХОТОД БАЙГАА БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛИАСАА САЛЦГААЯ БАГАНУУР ЧОЙР ДАРХАН ЭРДЭНЭТ БАЯНӨЛГИЙ ГОВЬАЛТАЙ РУУ ХӨӨЦГӨӨЕ ОДОО ТЭД ЗОВОГ БИД ХАНГАЛТТАЙ ЗОВЛОО.ЯАМ ТАМГА НЭРТЭЙ АВИЛГАЧДЫН УУРХАЙГ БАС ХӨӨЦГӨӨЕ ГЭР ХОРООЛЛОО УСТГАЯ ИНГЭЖ Л БАЙЖ ХОТ НУРУУГАА АМРААНА ОДОО БАГАНУУРЫХАН ДАРХАН ЭРДЭНЭТ ЧОЙР БОЛОН ОЙРЫХОН ЛАЙГАА ЭДЛЭГ

Зочин
Зочин

Хогын тролууд нь т�##�хны мөнгө аваад хуцаж өгч бнаа өмхий т�##�хны мөнгөнөөс эх орноо худ�##�ддаг өлөн тролууд өмбүүнүүдээ ийм их дүүрэг тэй болохоор чинь төсөв хэмнэх бүр дахиад хэдэн зуун тэрбумаар нь хуслааш дээ өлөнгүүдээ

Зочин
Зочин

42 дүүрэг ! солиотойл сонсогдоод байна шүү

Зочин
Зочин

Зөв зохион байгуулб�##� зөв шийдэл

Зочин
Зочин

НЯМБААТАР АРГАГҮЙ Л ЗАЛУУ ХҮН МУНДАГ СЭТГЭЖ БАЙНА ШҮҮ ХАМГИЙН ЗӨВ САНАА МАШ ХУРДАН ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЯРТАЙ БАЙНА ХОТЫН ДАРГАА

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Зочин

????????????????????????????

Ард
Ард

Яажич бодсон нам дагасан өлөн хулгаач авилгачдын ялыг хатуу болгохгүй бол монгол хөгжлөө иргэд боломжоо тонуулаадл дуу�####�г юм байна нүүрс болон хулгайгууд бүүр иргэдиин ул ш�##� чацага нэртэй шахуучуудын унааг хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд одооо маш олон цүн �######� чин даргадаа пялдага иргэдэд дээрлхүүү өлөн хурган дарганцарууд зөндөө болж төсөв хулгаа улам нэмэгдэх боловуудааа авилгач хулгаачдын ялыг жинхэн хатуу шудрага өгдөг болжэээ монгол хөгжинө гэж үнэн үгдэээ

Зочин
Зочин

Хэрэгжүүлээд үз санаа нь зөв ! одоо бид хороо юу ч хийддэггүй гээд л цаашдаа хэдэн жил ярих вэ?

зочин
зочин

Маш зөв харсан шийдэл байна. Би хороонд хэсгийн ахлагч хийдэг. Хороонд улсын бүртгэл ажиллахаа болсон. Х�##�амжийн мэргэжилтэн дээр өдөрт 10 гаруй иргэн үйлчлүүлдэг. Хороонд эрх мэдэл байдаггүй. Дээр дурдсанаар төсөв их хэмжээгээр �##�дагддаг газар.

mongol
mongol

mash zov shyy. Ajlaa hii

Хөдөөний хүн
Хөдөөний хүн

Маш зөв үйл ажиллагаа. Амжилт хүсэе

Зочин
Зочин

За юу л бол доо. Хэлэхэд амархаан. Хийгээд хэрэгжүүлэх нь үлгэр байсаар л байна шүү дээ

Цогоо
Цогоо

Маш зөв. Яар�##�тай хэрэгжүүлээрэй.

Зочин.
Зочин.

Маш зөв шийдэл түргэн хий.би хороонд ажилладаг яг л үнэн хэлсэн бна.14 хороог нэгтгэж нэг дүүрэг болгох.олон дарга нэмэгдэхгүй төсөв хөрөнгө харин хэмнэгдэж эрх мэдэл нэмэгднэ.

Эрдэнэ
Эрдэнэ

Засаг захиргааны нэгж нэмэгдэх тутам хулгайч нар ихэснэ !!!!!!

Зочин
Зочин

Бодоод байх нээ зөв юм байна шүү, бушуухан хий. Амжилт. Орон нутагт ч ялгаагүй сумдыг нэгтгэх бодлого барих нь зөв.

Зочин
Зочин

Аймгуудын сумдыг цөөлж төсөв хэмнэж төрийг зангарагтай болгож өгч хайрлаач.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ккк сумуудыг цөөлж,гадны иргэдийн дураараа дургих нутаг болгох нь нуу.Харин ч одоо байгаа суурьшлын дэд бүтэц болон иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэх.

Иргэн
Иргэн

...ккк...тоог яаж боддог хүмүүс үү...дүүрэг дотроо бүтэц зохион байгуул�##�т нэгжид хуваагдаж л таараа... энэ хүмүүс дэмжих чиглэл авсан уу...тоогоо сн бодоцгоо

Холбоотой мэдээ

Back to top button