Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил болон Хамас өнөөдрөөс эхлэн дөрвөн хоног байлдаанаа зогсооно

Лхагва гарагт /2023.11.22/ Израил болон Хамас бүлэг байлдаанаа түр зогсоож, барьцаанд буй хүмүүсийг хоригдлуудаар солих тохиролцоонд хүрсэн билээ. Тохиролцооны хүрээнд Хамас 50, Израил 150 хүн суллах юм.

Гал хэзээнээс эхлэн зогсоох нь тодорхойгүй байсан бол хэлэлцээг зуучилсан Катарын тал өнөөдөр өглөөнөөс эхэлнэ гэж мэдэгджээ. Хамас өнөөдөр барьцаанд буй 13 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах аж.

Катарын Гадаад хэргийн яам мэдээлснээр 07:00 минутад (орон нутгийн цагаар) Газын зурваст гал зогсоох болсон байна. Гал зогсоосны дараа Газа руу хүмүүнлэгийн тусламж орж эхлэн 16:00 минутад анхны хүмүүсийг суллаж эхлэх юм. Ийм байдлаар дөрвөн өдрийн дотор 50 хүнийг суллана.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден суллагдах хүмүүсийн дунд 3 настай Америк охин байгаасай хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан гал түр зогсоож байгаа нь итгэл төрүүлсэн мөч, цаашид барьцаанд буй бүх хүмүүсийг суллахаар ажиллана гэсэн байна. Гэхдээ Хамас болон Израил гал зогсоож байгаа явдал нь зөвхөн түр хугацааных гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button