УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Увсын хоёрын ёвролцоо

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын түнжин муу байгаа. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа өчигдөр "Наад хүн чинь "Ч.Хүрэлбаатарын фэнүүд" клубийн гишүүн юм аа. Клуб маань экс ерөнхийлөгч, экс ерөнхий сайд нар ихтэй, ихтэй" хэмээсэн байна.

Энэ бол арваннэгдүгээр сарын эхээр эхэлсэн хэрүүлийн үргэлжлэл гэж харагдахаар. Энэ сарын эхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бие биен рүүгээ ширүүхэн үг чулуудацгаасан.

Тэдний муудалцдаг шалтгаан нэр дэвших тойрог гэх агуулгатай үгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Тэрбээр "Тэрбум төгрөг зарцуулж, телевизийн олон ангит урт нэвтрүүлгүүд хийж, дайрч доромжилмооргүй байна.  Н.Алтанхуяг аа,  Ирэх сонгуулиар Увсын тойрогт өрсөлдөх гэж байгаа бол зүгээр очоод өрсөлд. Хажуугаар нь хүн битгий доромжлоод гүтгээд байгаарай" гэсэн билээ.

Тэдний явган ёвролцоо үнэхээр нэр дэвших тойргоос болж байгаа юу.

Н.Алтанхуяг гишүүний хувьд 2020 онын УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. Харин Ч.Хүрэлбаатар дөрвийн дөрвөн парламент дамжиж Увс нутгийг төлөөлж буй хүний нэг.

Ирэх сонгуулиар Н.Алтанхуяг Увсаас дэвших, нөгөөх нь ч дэвшчих вий гэсэн болгоомжлол тойрог булаацалдах асуудал сонгууль болохоос зургаан сарын өмнө гарч эхэлжээ.

Увсынхныг “Нам гэж талцдаггүй. Увс гэсэн нэр, эрх ашгийн дор атгасан гар шиг зангидагдаж чаддаг хүмүүс” гэлцдэг ч, өдгөөгийн парламент дахь гишүүд тийм биш юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-24 19:48

Увс хүн хэзээ ч жинхнээсээ нутаг нэгтнээ ёвордоггүй. Нүдэн дээр а-ла-лцаад л байна. Гэвч эцэстээ нэг л эрх ашигтай. Ойрадуудын гол зорилго Монголын улс төрийг эзлэж, улсыг нэгдсэн зохион байгуула-лтгүй болгох. Үүний тулд нэгдмэл байдлыг системийн хувьд эвдлэж, улсыг эдийн засгийн хувьд чадамжгүй, бу�####�ас хараат болгох. Тэд энэ л эрх ашиг дээр нэгддэг.

хүннү
хүннү
2023-11-25 06:43
Reply to  Зочин

ёи зөв хэллээ

Зочин
Зочин
2023-11-25 07:51

Монголоо боддог Алтанхуяг, Монголоо тоногч Хүрэлбаатар Үнэн энэ л байна. Манай нутгийнхан сайн мэддэггүй гаргаад байх.

Зочин
Зочин
2023-11-26 18:49

ДӨРВӨДҮҮД АЛТАНХУЯГ ХҮРЭЛБААТАР ЧОЙЖИЛСҮРЭН ТААНУУД УВСАД ОЧООД ЖИНХЭНЭ АЛАЛЦААЧ НЭГ НЬ АМЬД ҮЛДЭХ ЗАРЧМААР ЯВААЧ ДӨРВӨДҮҮД ХООРОНДОО ТӨМСӨГДӨЛЦӨЖ Л БАЙГ АХАА МИНИЙ АГАА МЭНГЭТЭЭ ЭНЭ ЖИЛ ЭНЭ МУУ ГУРАВТ ШАВАР ХААГААД УВСААС ҮЗЭЭДХЭЭЧ ДЭЭРЭЭС НЬ ТОГТМОЛЫН МӨНХСАЙХАН ОЧООД НЭЭГ ИХ ГОЁ ЮМ БОЛОХ ГЭЭД БАЙНАА

Зочид
Зочид
2023-11-27 02:37

Увс аймгаас Н.Алтанхуяг бол Монголын ард түмний төлөө шударгаар бүх зүйлийг тодорхой ярьж хэлдгийг зурагтаар дандаа гардаг юм. Харин Ч.Хүрэлбаатар Монголоо тоногчид гэдгийг тэтгэврийн бид мэднэ, үнэн. Харин Т.Мөнхсайхан бас Увсаас нэр дэвшинэ гэж эгч нь "Хүчит шонхор"-ын зах махны лангууны үнээ сарын 288 мянган төгрөгийг 2сая болгож байна гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button