УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“УИХ, Засгийн газар хамтран татварын реформ хийнэ”

УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс өчигдөр онцолжээ.

Өнгөрсөн 30 гаруй жил бид татварын орчноо сайжруулах зорилгоор олон ч туршилт, тохируулга хийж, хуулж нэг үзэж, хүчээр нэг шийдэж, зарим ахиц дэвшлүүд ч гарсан нь үнэн. Гэхдээ татварын харилцаа болоод орчин, тухайлсан зохицуулалтуудыг олон улсын сайн жишигт хүргэж, цогц шинэчлэл хийх шаардлагатай гэж тунхагласаар ирсэн ч бодитой үр дүнгүй шахуу өдийг хүрсэн. Иймдээ ч татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл төдийгөөр биш эдийн засгийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болгон ашиглах шаардлагатайг нийтээрээ шаардах болов.

Тэгвэл УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах Д-Өргөдөл системд байршиж 100 мянган иргэний дэмжлэг авсан 3 дахь өргөдлийг танилцуулах үеэр татварын реформын эхлэл нь иргэдийн эдгээр санал, санаачлага болохыг УИХ-ын дарга онцлов.

Ялангуяа НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудал олон нийтийн анхааралд өртөж, нийгэмд багагүй мэтгэлцээн, хэлэлцүүлгийн сэдэв болсон.

 “Хагархай цонхны онол” буюу аливаа шударга бус байдлыг үл тоомсорлох хандлага гаарвал бүгд хохирч үлддэгийн адилаар татварын орчны ирээдүйн эрсдлийг хаах хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсээд байгаа. Иргэд ч үүнтэй санал нэгдэж, татварын шударга зарчмыг хүсчбуйгаа уг асуудлаарх нийтийн өргөдлийг идэвхтэйгээр дэмжих замаар илэрхийлсэн үйл явдал гэж хэлж болно.

Ямартай ч парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнтэй асуудал болох иргэдийн дуу хоолой, тэмүүллийг сонсож, оролцоог хангахдаа судалгаа тооцоолол, бодит мэдээлэл үндэслэн “зөв” шийдвэр гаргах ёстой.

Тэгвэл энэ зөв шийдвэрт суурилан УИХ, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй биз ээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2023 18:01

Эрхэм даргаа ард түмэн хотын төвөөр зорчих 27500 төгрөг төлөх боломжгүй байхад Нямбаатар машины татварыг чинь дахин нэмнэ гээд хэлчихлээ. Тэгэхээр машины татвар доод т�##� нь 100000 төгрөг болно. Ард түмэн л тэвчээртэй болохоор жил тутам өсөн нэмэгдэж буй татварыг дуугүй төлж ирсэн. Угтаа иргэн өөрийн мөнгөөр худ�##�даж авсан машинаа ун�##�аа гэж татвар төлдөг нь сонин. Зам ашигласны татвараас авахуулаад машинтай холбоотой олон татвар төлдөг. Одоо бүр өмсөж байгаа бандаажнаасаа татвар төл гэх юм байна. МАН татвар нэмэхгүй, дэс дараатай бууруулна гэж ам�##�сан намын хөтөлбөр чинь хаачсан вэ. Та намын бодлогоо хянаж яваач.

Зочин
Зочин
11 сар 25, 2023 18:10

За Зандка дарга минь наад нийслэлийн засаа ноён чинь ирэх сонгуулиар МАН-аа булшлахад чиглэсэн ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт бүртгэлтэй автомашины татварыг 1 дахин буюу 100 хувь нэмнэ гэж байна. Тэгэхээр улаанбаатарт бүртгэлтэй машин эзэмшдэг хүмүүс гэр бүлээрээ МАН-д сонгууль өгөхгүй ойлгомжтой болно доо. Энэ тохиолдолд тус намын хувьд цунамани болноо л гэсэн үг дээ.

хүннү
хүннү
11 сар 25, 2023 20:46
Reply to  Зочин

Манайх сонгуулийн насны 6 хүнтэй хоёр авто машинтай. Татвар нэмбэл энэ хоёр машинд 450-иад мянган төгрөг төлөх нь. Иймээс бид МАН-д сан�##� өгөхгүй.

хүннү
хүннү
11 сар 25, 2023 21:01

Татварын тогтолцоогоо өөрчил. НӨАТ нь төсөв бүрдүүлдэг гол татвар болсон байна. НӨАТ-хувь хэмжээг бууруулж 2хувь болгоод бүх ААН-д, худ�##�даа эрхлэгчидийг 100хувь хамруул. 1 000 000₮-өөс 20 000₮ л ав. Энэ л болно. Одоо 100 000-г авч байна. Их байна. Мөн НДШ бол жинхэн сүйрүүлэгч шимтгэл. Хувь хэмжэнг нь бууруул олсон бүх орлогоос нь НДШ авдаг болго. Ц�##�ингаасаа гадна орлог олдог бол түүнээс нь шимтгэл авдаг болго. Одоо тэгэхгүй байна. НДЕГ их л цамаан байна. М�##�чидын НДШ-н 50 хувийг төрөөс я�##�аа гэж хөнгөлдөг юм? Боль даадхаа. Энэ бүхнийг хэрэгжүүлвэл татвар шимтгэлийн орлого ихсэнэ. Иргэдэд хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 26, 2023 10:42
Reply to  хүннү

Төрийн буруу бодлого ажил хийгээгүй, НДШ төлөөгүй иргэдийн тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бас тэтгэврийн ялгааг арилгана гэж шоудаж 500000 төгрөг болгож, 30, 40 ажиллаж НДШ төлсөн иргэдийн шимтгэлийн мөнгөнөөс төлдөг. Уг нь төр иргэдийг ажлаар хангаж чадаагүйн хариуцлагаа хүлээж, амьжиргаанд нь төсвөөс тэтгэвэр биш нөхөн төлбөр олгох ёстой. Гэтэл тэр ажил хийгээгүй иргэд 30,40 ажилласан хүнтэй ижил тэтгэвэр авна гэж, ТӨР тэтгэврийн ялгааг арилгана гэж шоудаж Бага тэтгэвэр авагчдын харж үзэж байна гэж сан�##� авах гэж 100000 төгрөгөөр нэмж байгаа нь ажил хийж амьдарч ирсэн иргэдийг доромжилж, УЛМААР ажил хийхгүй өндөр тэтгэвэр авч болдогийн бодит жишээ болж байна. Улс төрчид ч бодит ц�##�ингаас тогтоодог тэтгэврийн ялгааг мэддэггүй, тэтгэврийн зөрүүг арилгах ёстой гэж шоудаад байдаг. Ингэж ажил хийж, тэтгэвэр авч буй иргэд, ажил хийгээгүй хүнтэй ижил тэтгэвэр авах юм бол анхнаасаа дарга, сайд, үйлчлэгч бүгд хүн л юм чинь ИЖИЛХЭН ц�##�интай байя. Тэгвэл тэтгэврийн зөрүү арилгана, тэтгэвэр нэмэгдүүлнэ гэсэн шоунууд арилж, нэмэгдвэл бүгд нэмэгдэж, бүгдээрээ ижил тэтгэвэртэй аятай сайхан болно. Эрхэм дарга ТА төрийн буруу бодлогын ЖОНХУУГАА суд�##�ж, гарцыг зөв гаргах, шаардлагатай байна. Эсвэл ажил хийж буй иргэд НДШ төлөхгүй байх хуулийг хурдан бат�##�ж өгмөөр байна.

Зочин
Зочин
11 сар 26, 2023 10:49

Сайд, дарга нар үйлчлэгч бүгд ижилхэн ц�##�интай байя гэдэг сайхан сан�##� байна. Ер нь ажил хийж байгаа иргэд НДШ төлөхөө болих нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button