Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн уурхайд гацсан ажилчдыг аврахад ашиглаж байсан өрөмдлөгийн машин эвдэрчээ

Энэтхэгийн Уттарахканд мужид оршдог уурхайн хонгил энэ сарын 12-ны өдөр нуржээ. Үүний улмаас тухайн үед уурхайд ажиллаж байсан 41 хүн хонгил дотор гацсан юм.

Тэдгээр ажилчдыг аврахаар өрөмдлөгийн машин ашиглан нурсан хэсэгт гарц гаргахаар мэргэжилтнүүд ажиллаж байсан юм. Тэгвэл бямба гарагт /2023.11.25/ өрөмдлөгийн машин эвдэрсэн тул ажилчдын гаргах хугацаа дөрвөөс таван хоног хойшилсон байна.

Ажилчдын бичлэг

Гацсан уурхайчдыг аврах ажилд тусалж буй мэргэжилтэн Арнолд Дикс “Машин эвдэрсэн, янзлах боломжгүй болсон байна” гэж хэлсэн юм. Гэхдээ тэрбээр 41 хүнийг аврах арга зөндөө байгаа тул тэднийг эсэн мэнд гэртээ харина гэдэгт итгэлтэй байна гэсэн аж.

Аврагчид гацсан ажилчдад хүрэхэд есөн метр ухах л үлдээд байсан юм. Машин эвдэрсэн тул одоо мэргэжилтнүүд гараар ухаж хонгил гаргана. Уттарахканд мужийн дарга Пушкар Сингх Дами “Ажилчид сэтгэл зүйн хувьд тайван, итгэл найдвартай байгаа. Тэд хэчнээн удсан ч хамаагүй, бидэнд санаа зовоод хэрэггүй ээ гэж хэлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button