Top StoriesНийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: Махны үнэ нэмэгдэж, лангуу худалдаачид малчид өөрсдөө ченж болсон гэлээ

Өвлийн идэшний цаг болоход нийслэлийнхэн махны үнэ хямдрах болов уу гэсэн хүлээлтэд ордог.

Бид энэ удаад идэшний цагийг угтаж нийслэлчүүдийг махаар хангадаг "Хүчит шонхор" захыг зорилоо. Үдийн алдад лангуун дээрх мах багассан байлаа. Харин үнийн хувьд хонь 9-10 мянган төгрөг, үхэр 13-14 мянган төгрөг, адуу 10-11 мянган төгрөг, тэмээ 9-10 мянган төгрөгийн үнэтэй байв.

Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслэээр малчдын ярьж байгаачлан шиг мал, мах үнэгүйдсэн байдал огт ажиглагдсангүй. Бид иргэдтэй ярилцлаа.

-Махны үнэ өсөхөөр тэтгэвэр хүрэлцэхээ больчихдог-

-Махны үнэ хэр санагдав, та хэр их хэмжээгээр худалдан авч байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт гайгүй байсын, тэгсэн өнөөдөр бүр нэмэгдчихэж. Олдоц муутай, лангуунууд нь хоосон сонголт алга. Манайх ам бүл долуулаа болохоор мах маш хурдан дуусна. Хоног хоногоор нь махаа худалдан авдаг. Мах үнэд ороод эхлэхээр тэтгэвэр хүрэлцэхгүй болчихдог. Махаа авч дийлэхгүй байна. Тэтгэврийг ирэх оны дөрөвдүгээр сараас нэмнэ гэсэн. Гэвч өрсөөд бүх юмны үнэ нэмэгдчихлээ. Хонины мах 8000-8500 төгрөг байсан 150 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үхрийн мах бүр талийж өгч. Махны олдоц бага болоод үнэ нэмэгдэв үү, эсвэл цас зуд их болохоор мах нь ирэхгүй байна уу. Ямартай ч их л үнэтэй байна.

-Танайх өвлийн идэш бэлддэг үү?

-Үгүй ээ, бэлтгэж чадахааргүй л байна. Махны үнэ ийм өндөр байвал худалдан авалт хийж чадахааргүй л болж байна даа. Жаахан буувал боломжоороо аваад нөөцөлнө дөө.

-Өдөр болгон боломжиндоо тааруулж, дайвар, мах авч оройн хоолоо залгуулж байна-

-Та өвлийн идшээ бэлтгэсэн үү?

-Үгүй ээ. Одоогоор идэш байтугай, оройн хоолны махаа арай гэж авч байна. Нэгдсэн журмаар махны үнэ буурвал боломжоороо худалдан авч бэлтгэх санаатай байна.

-Махны үнэ энэ жил хэр өссөн бэ?

-Сүрхий өссөн, худалдагч нар хямд л гэдэг. Гэхдээ үнэ нь өдөр болгон 10, 20 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Цалин, тэтгэвэр бага энэ үед мах үнэд орох их хэцүү юм. Өдөр болгон боломжиндоо тааруулж, дайвар, мах авч оройн хоолоо залгуулж байна.

/нэр, зургаа нууцлахыг хүсэв/

-Мах нь ховордоод олдохгүй дээ үнэтэй байна уу, аль эсвэл зүгээр л үнийн хөөргөдөл үү мэдэх юм алга-

-Та хэр их мах худалдан авав?

-Махны үнэ бага багаар өсөөд л байна. Би 2-3 хоногийн махаа авчихдаг. Өнгөрсөн долоо хоногт хонины мах 8000 байсан чинь нэмэгдээд 9000 болчихож. Мах нь ховордоод олдохгүй үнэтэй байна уу, эсвэл үнийн хөөргөдөл үү мэдэх юм алга.

-Захаас гадуур худалдаалж байгаа махны худалдаагаар та очсон уу. Иргэд тэнд арай хямд гэж ярьж байна?

-Очоогүй. Хүмүүсийн яриагаар их боломжийн юмшиг санагдсан. Хэд хэдэн гар дамжиж үнэ нь нэмэгдсэн махыг л бид авч байгаа. Малчдын өөрсдийнх нь гар дээрээс хямдавтар үнээр авах нь боломж тэнд байгаа юмшиг санагдсан. Жилийн жилд нэгдсэн жишгээр махны үнэ ханш буудаг бол аштай юу.

Иргэдийн хэлсэнчлэн цас зуднаас болсон уу юутай ч махны олдоц муу байгаа бололтой. "Хүчит шонхор" зах санаснаас эл хуль. Махны худалдаачдаас ярилцлаа.

- н.Ариунжаргал "Бид нэг килограм маханд 200-300 төгрөгийг нэмж худалддаг-

-Иргэд мах ховор, үнэ нь нэмэгдэж байна гэцгээж байна...?

-Би мах худалдаад 30 орчим жил болж байна. Гарал үүслийн бичигтэй, сайхан махыг худалдан авч, иргэддээ борлуулдаг. Манай зах дээр малчид өөрсдөө ирж, өглөө болгон махаа бөөний үнээр худалддаг. Бид худалдаж аваад жижиглэнгээр борлуулж, нэг килограм дээр 200-300 төгрөг нэмдэг. Өдөрт 1-2 үхрийн мах зардаг. Иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд муудаж байгаа. Тэд бөөний үнээр арай хямдаар мах худалдан авах боломжтой ч худалдан авах чадвар муу байгаа учраас жижиглэнгээр авч байна. Эрт дээр үеэс Монголчууд махыг шуузлах, борцлох аргаар нөөцөлдөг байсан ч одоо тийм боломжгүй болсон.

-Малчид мал, махаа хямдхан зарж байна гээд байгаа. Гэвч иргэд та нараас өндөр үнээр авч байна. Энэ нэмэгдэл хаана бий болдог вэ?

-Манай зах дээр малчид өөрсдөө махаа авч ирж зардаг. Бүх юм хөгжсөн энэ үед малын мах хэд орчим үнэтэй байгааг тэд өөрсдөө мэддэг болсон болохоор үнэгүйдүүлэх боломжгүй гэж бодож байна. Бид өдрийн зардал өгдөг хэдий ч нэг килограмм маханд 200-300 төгрөг нэмж худалддаг.

-н.Ариунаа Малчид өөрсдөө ченж болсон-

-Махны үнэ, иргэдийн худалдан авалт ер нь ямархуу байна?

-Би 20 гаруй жил мах худалдаалж байна. Иргэдийн худалдан авах чадвар их багассан. Бид нар малчдаас махаа авдаг, тийм болохоор үнийг нугалж зарна гэсэн зүйл байхгүй. Лангууныхан багахан л мөнгө нэмээд зардаг. Бид гадуур яригдаад байгаа шиг хямд авдаг бол тэр хэмжээгээрээ л хямдхан зарна шүү дээ. Сүүлийн арав гаруй жил малчид өөрсдөө ирж махаа борлуулдаг болсон. Өөрөөр хэлбэл малчид ченж болсон. Дундын зуучлагч байхгүйгээр өөрсдөө малын махаа гарал үүслийн бичигтэй нь авчирч ирээд худалддаг болсон.

-н.Саранцэцэг: Хүчит шонхор зах дээр хөдөөнөөс малчид махаа авчирж зардаг, тэрнээс эрүүл ахуйн бичигтэй чанарын стандартад нийцсэн мах авч борлуулдаг-

-Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Би мах худалдаад 20 гаруй жил болж байна. Иргэдийн худалдан авах чадвар маш муу. Дан ганц мах худалдан авдаггүй болохоор цалин тэтгэврийн хэмжээ бага шүү дээ. Өдөрт дунджаар 150 орчим кг мах борлуулдаг.

-Хүмүүс мах үнэтэй болохоор их хэмжээгээр базааж чадахгүй байна гэж ярьж байна?

-Хүчит шонхор зах дээр хөдөөнөөс малчид махаа авчирч зардаг, тэрнээс эрүүл ахуйн бичигтэй чанарын стандартад нийцсэн мах авч борлуулдаг. Хүйтрээд мах хөлдүү байгаа учраас махны үнэ одоогоор багахан өссөн. Үхрийн мах 13 мянга, 14 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Иргэдийн цалин, тэтгэвэр, халамж буусан өдрүүдэд махны худалдан авалт өндөр, борлуулалт сайн, захаар хүн их, бужигнаж байдаг.

Махны худалдаачид дундын зуучлалгүй малчдын гараас мах авч, 200-300 төгрөг нэмж зардаг гэв. Харин малчид мал, махны үнэгүйдэж байгаа тухай ярьсаар мэдээлсээр буй. Дунд нь иргэдийн цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөний ихэнх нь өндөр үнэтэй маханд зарцуулагдаж туйлдсаар.

Нийслэлчүүд өнөөдрөөс 10 цэгээр эхлэх "Гараас гарт" буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдаанаас өвөл идэх махаа бэлтгэхээр хүлээж буй.

Эцэст нь тэмдэглэхэд, иргэд хүйт ороод малчид малаа олноор нядалж махны үнэ хямдарна хэмээн хүлээж буй. Гэвч 20, 30 жил мах худалдаалсан худалдагч нар малчид өөрсдөө махны ченж болсон гэж хэлж байгаа юм. Монгол улс хүн амаасаа 20 дахин их малтай. Гэвч мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр сая гаруй хүн амтай нийслэлээ хангаж чаддаггүй. Байх нь байгаа хэдий ч үнэ нь хэтийдсэн, чанар ч хангалттай бус. Бодлогын түвшинд мах, сүүний үнийг тогтворжуулах үйл ажиллагаа тасралтгүй хийсээр ирсэн ч бодит байдал дээрээ иргэд цалин, орлогынхоо 60-70 хувийг махандаа зарцуулж буй.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 27, 2023 08:30

Махны худ�##�даачин нэртэй дамчид арай шүү 200 төг л нэмдэг гэнэ үү ёстой сорри доо

FUKIN awesomedude
FUKIN awesomedude
11 сар 27, 2023 09:14

Аймхай гөлчгийнүүд гурил ногоогоо идээд байж дээ кака

Зочин
Зочин
11 сар 27, 2023 09:18

Бүрэн тоноглолтой лабратори, уга�##�га ариутг�##�ын автомат шугамаар тоноглогдсон махны супер маркет яар�##�тай барихгүйгээр хорт хавдарын өвчнийг буурууллах өөр арга байхгүй дээ.

Зочинzochin
Зочинzochin
11 сар 27, 2023 10:52

Ugaas tegen iim tohioldold mahnii interbentsi l hiin bzd mah mgld vnetei bh vndes bhgui bh ch yosgui mah strategiin bvteegdehvvn yum bol vniig zaabal turuus zohitsuulah yostoi nugalsan ashgiin tuluu yabdag hulgaichuud 10-20% ashig hangalttai bsaar btal

Иргэн
Иргэн
11 сар 27, 2023 13:20

НААДУУЛ ЧИНЬ МАХ ХЯМДРАХААР НӨӨЦЛӨӨД ЭХЭЛЧИХСЭН 200-300 НЭМЭЭД ЗАРДАГ ГЭВЭЛ ҮЛГЭР ШҮҮ, 2000-3000 НЭМЖ ЗАРВАЛ БАРАГ БУЯН ХИЙЖ БАЙНА ГЭСЭН ҮГ Хүчит шонхороор дүүрэн орлогогүй эмзэг хүмүүс байдаг болчихжээ ккк

Уншигч
Уншигч
11 сар 27, 2023 13:43

Захын лангууны наймаачид өндөр үнэтэй зардаг юм байна бөөний газрууд хонины мах 7800 р зарж байн�##�ээ өглөө эрт мах бөөндөх үeд нь очиж идэшээ авах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 27, 2023 13:49

1кг махан дээрээ дотроо орохоор 3000-4000 төгрөг нэмж зардаг юм билээшдээ.лангууны худөлдаачид нь худлаа ярихаа болиосой.гадаанаа заав�##� өрөөлөөрнь эсвэл бүтнээр нь өгөад бдаг юм билээ дотроо жижиглэж зардаг болохоор тэнд нь үнээ нэмдэг.эд нар ав�##�гүй яадаг юм гэдэг юм бишүү.төр үасгийн бодлого зохицуул�##�т хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 27, 2023 19:37

Mah idehgui bol uhlee yu

хүннү
хүннү
11 сар 27, 2023 20:39

Лангууны авгай нар ичэхгүй худлаа шаах юм аа!!! Сая манай дүү 164 кг жинтэй үхрийг 8 000-д 214кг жинтээг нь 9000-д өгсөн. Дотор лангуун дээр “Зүүн аймгаас ирсэг жижиг үхрий мах байна шүү, ястай нь 13 шулаа нь 14, гуяны шулааг 15-д өгнө шүү, хэр зэргийг авах вэ” гээд л зогсож байсан шүү дээ. Хэзээ лангууныхан гарч ирээд л машин дээрээс мах авдаг байлаа. Захын ченжүүд үнэ цохиж аваад та нар түүн дээр нь засны хөлсөө нэмдэг биз дээ? Та нар 200-300₮ нэмдэг байх та нарын өмнөх дамжлага (ченж) чинь 5000₮ нэмчээд байна.

Зочин
Зочин
11 сар 27, 2023 21:54

М�##�чид хүн биш болж дээ

Зочин
Зочин
11 сар 27, 2023 22:13

Худ�##�дагч нь худлаа хэлээд байгаа юм уу �##�ь эсвэл сэтгүүлч нь худлаа бичээд байгаа юм уу. Жижиглэнгээр 1 кг махан дээр 1000-2500 төг.нэмж зардаг шүү. Ичихч үгүй 200-300 төг гэжихчээ ха ха ха Бүгд худ�##�ч хулгайч...

Зочин
Зочин
11 сар 28, 2023 00:20

200-300 төгрөг гээл байгаан энэ хэлээд байгаан дор хаяж 2000-3000 гээл бод хил болгонд. Би м�##�чин хүн ....чээнж нарийн нэмэж зардаг үнийг хэнээсч илүү мэдэнэ

ajaa taij
ajaa taij
11 сар 28, 2023 08:19

Ene 3ch udahguiee.Baigaa tsarai ni mahandaa hordchohoj.

Зочин
Зочин
11 сар 28, 2023 11:13

Хөдөөгийнхөн угаасаа л ченж ш дээ

Сэлэнгэ
Сэлэнгэ
11 сар 28, 2023 12:17

Махны худ�##�даачид 200-300 төг нэмж зардаг гэчихжээ.шаа шаа.

Зочин
Зочин
11 сар 28, 2023 23:37

Яармаг, нисэх Өлзийт хороололоор м�##�чид махаа хямд зарж байна лээ шүү дээ

Зочин
Зочин
11 сар 28, 2023 23:37

Зах,дэлгүүр л үнэтэй байх юм аа

Зочин
Зочин
11 сар 29, 2023 08:18

Дундын зуучл�##�гүй, чэнжгүй болцгооё. М�##�чид хүнсний зах дээр махаа зараад зогсдог, иргэд тороо бариад м�##�чны хотонд очоод махаа авдаг болцгооё

Холбоотой мэдээ

Back to top button