Нийгэм мэдээ

Сураггүй болсон малчин гэрээсээ 800 метр зайд амиа алдсан байжээ

Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Хана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд 120 км/-т 11.22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон.

Энэ тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11.26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zolhinЗочин
zolhinЗочин

Gerinhen n arhi uusan hunig yund gerees n gargadag ym bol hamt yvj bgui ym bhdaa.Huni uhel ch nud irmehin zuur boldog boljee. zailuul. Ard irgedee anhaaral, bolgoomjtoi baitsaay.

Зочин
Зочин

Ар гэртээ хүн бүл муутай байж болно шүү дээ амьжиргааны хэдэн малынхаа ар өврөөс явсан байлгүйдээ

Уул үүл
Уул үүл

800 м байсан хүнийг олохгүй ингэж их удлаа гэж үү

Холбоотой мэдээ

Back to top button