МАН-ын бүлэг: Авлигын шүүх байгуулах санаачилгыг ЗГ оруулж ирсэн

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүдгүүд хуралддаг билээ.
Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдсан бөгөөд гурван асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өглөө.
Нэгд, дизель түлшний нөхцөл байдал хангамж нийлүүлэлт, өвөлжилт хүндэрч байгаа асуудал, эрчим хүчний хангамж, махны экспорт гэсэн дөрвөн асуудлаар Засгийн газар энэ долоо хоногт мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийг төсөл.
Гуравт, хорт хавдрын өчвлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ. Үүсээд буй шалтгаан нөхцөл багасгах чиглэлд юуг анхаарах, шинэ эмнэлэг барихтай холбоотой мэдээллийг сонссон байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Төсөв хэлэлцэж байх үед хорт хавдарын чиглэлийн эмнэлгийн барилга, өргөтгөлийн асуудлыг түлхүү хэлэлцсэн. 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой хэр сайжирсан, өгөөжтэй байсан талаар ярилцлаа. Хорт хавдарын төвлөрлийг сааруулах сэдвийг хөндөж ярилаа. Монголд зонхилон тохиолдож буй үндсэн таван төрлийн хавдартай ямар бодлогоор тэмцэж ажиллах вэ гэдэгт хариулт өгч ажиллаа" гэлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Дизель түлшний хомсдолтой холбоотой Засгийн газрын мэдээллийг пүрэв гарагт сонсоно. Өнгөрсөн баасан гарагт Ж.Ганбаатар сайдаар товч мэдээлэл өгүүлсэн. УУХҮ-ийн яамнаас хангамж, нийлүүлэлт харьцангуй сайн байгаа гэж хэлээд байгаа. Бодит амьдрал дээр жижиглэнгийн тасалдаад байгаа асуудал байх шиг байна. Ирэх өвөлд хангамж хэр байгаа талаар ЗГ бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй. Баасан гарагт Байнгын хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй. Олон гишүүн гадаад дотоодод томилолттой яваа юм байна. Маргааш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хуулийг дагаж хоёр том асуудал байгаа. Нэгд, авлигын шүүх байгуулах тухай асуудал бий. Авлигатай тэмцэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчинд нь чангатгаж байгаа. Гэхдээ бодит үр дүн гаргахгүй байна гэж нийгэм, олон нийт үзэж байгаа. Тиймээс Засгийн газар энэ хуулийг санаачилж оруулж ирсэн. УИХ энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүүх байхад дахиад шүүх хэрггүй. баахан санд�##� ширээ . олон дарга нар хэрэггүй