УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Өлзийсайханы оронд эмэгтэй хүн биш хэлтсийн дарга Д.Энхбат яригдаж байна

НЭМЭЛТ: 11.00 цаг

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны асуудал өнөөдөр 14.30 цагт яригдаж эхэлнэ. Л.Өлзийсайханы оронд спикер дахин эмэгтэй хүн томилох эсэх асуулт анхаарал татаж буй.

Гэхдээ энэ удаад эмэгтэй ЕНБД-тай болсон түүхэн шийдвэрээсээ спикер буцаж, өөр томилгоо хийх чигтэй байна.

Тодруулбал, эхний ээлжинд Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Д.Энхбатыг томилох хувилбар яригдаж байгаа аж.

Хоёрдугаарт, парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нэгийг оруулж ирэх магадлалтай гэх. Л.Өлзийсайханы өмнө Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон нар ажиллаж байсан билээ.

Гэхдээ дотроосоо томилох тухай буюу эхний хувилбар илүү өндөр магадлалтай аж.


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-УИХ-ын Тамгын газрын ЕНБД асан Л.Өлзийсайханы оронд спикер дахин эмэгтэй хүн илгээх үү-

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Лувсандоржийн Өлзийсайхан ҮХЦ-ийн гишүүн болсон. Түүний орны томилгоо хийгдээгүй байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ 14.30 цагийн хуралдаанаар томилгоог хэлэлцэх товтой.

Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байснаараа онцлогтой. Спикер сэм сиймхий гаргаж, түүнийг ҮХЦ рүү явуулсанаар ҮХЦ-ийн гишүүдийн жендерийн харьцаа 6:3 болсон. Өдгөө УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар хэн ирэх вэ, магадгүй дахин эмэгтэй хүнийг томилох уу гэдэг нь анхаарал татаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2023 12:26

ХЭНИЙГЭЭ ТОМИЛЖ ХЭНИЙГЭЭ ХАЛАХ НЬ АРД ТҮМЭНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ БАС НЭГ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТЭЖЭЭГДСЭН ТЭЖЭЭВЭР ЦУС СОРОГЧИЙН АСУУДАЛ БАЙХ ҮҮНИЙХЭЭ ОРОНД МОНГОЛ ХҮНИЙ УХААЛАГ САЙХАН ЧАНАРУУДЫГ ИЛТГЭСЭН ГОЁ НИЙТЛЭЛ ТАВЬ АВИЛГАЧ ЦУС СОРОГЧДЫН ХАЛАА СЭЛГЭЭ БИДЭНД ХАМААГҮЙ ГЭДГИЙГ Л ХЭЛЭЭД БАЙГААН

Зочин
Зочин
11 сар 28, 2023 20:28

Төрийн �##�банд удаан чанагдсан чадварлаг сайн боловсон хүчин томилж байгаа юм байна аа. Удирдлагын академид нэг ангид сурч байсан хүний хувьд үнэнч шударга, зарчимч сайн з�##�уу гэдгийг нь мэднэ

Зочин
Зочин
11 сар 29, 2023 00:36

Turiin alband udaan changdsan chadwarlag sain bolowson huchin tomilj bgan bn da. Udirdlagiin academy d neg angid surj bsn. Unench shudarga, zarchimch sn zaluu gdg n sn medne. Bayar hurgie ee

Зочин
Зочин
12 сар 2, 2023 21:26

Өлзийсайханыг Цэцийн гишүүн болгосон нь буруу шүү дээ. Толгой нь хүрэх үү. Мэдлэг байна уу. Парламентаар л мэргэжсэн хүн юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button