Гадаад мэдээДЭЛХИЙ

БНАСАУ, АНУ-ын элчин сайдууд НҮБ-ын өмнө маргалдав

НҮБ-д АНУ болон Хойд Солонгосоос суудаг элчин сайдууд Пёнян тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн асуудлаар Аюулгүйн зөвлөлийн өмнө ам зөрөлдсөн байна.

Хойд Солонгос сүүлийн зургаа гаруй жилийн турш НҮБ-д улсаа төлөөлөх элчин сайдаа илгээлгүй явсан. Харин өнгөрсөн долоодугаар сараас эхлэн БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн уулзалтад төлөөлөгч илгээж эхэлсэн юм.

Линда Томас-Гринфилд

Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон даваа гарагт /2023.11.27/ Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн асуудлаар хуралдсан байна. Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайд Линда Томас-Гринфилд болон БНАСАУ-ын элчид сайд Ким Сун маргалджээ.

Ким “Дайсагнагч тал болох АНУ биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлж байна.БНАСАУ нь өөр нэг дайсагнагч талын хувьд АНУ-ын эзэмшиж байгаа болон яг одоо хөгжүүлж буй зэвсгүүдтэй дүйцэхүйц зэвсгийн системийг хөгжүүлж, туршиж, үйлдвэрлэн эзэмших нь хууль ёсны хэрэг” гэсэн юм.

Харин Томас-Гринфилд “АНУ-ын сургуулилтууд нь урьдчилан зарлаж, товлосон цагийн дагуу явуулж, сэргийлэн хамгаалах шинж чанартай. Бидний бусад оронтой хамтран явуулж буй цэргийн сургуулилтын хариуд БНАСАУ пуужин хөөргөж, үүнийгээ хамгаалах шинж чанартай гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button