Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын шүүх Умард Солонгосыг магтсан хүнд 14 сарын хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын шүүх 68 настай эрэгтэйг бичсэн шүлэгтээ Умард Солонгосыг магтсан хэмээн 14 сарын хорих ял оноосон байна. 68 настай И Юн Соп бичсэн шүлэгтээ хоёр Солонгосыг нэгтгэх талаар бичсэнийг Хойд Солонгосын хэвлэл нийтэлжээ.

Тэрбээр хоёр Солонгос нэгдвэл Пёньяны социалист удирдлагын дор хүмүүс үнэгүй орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсрол эзэмшинэ гэж бичсэн байна. Өмнөд Солонгост олон нийтийн өмнө Умардыг магтахыг хориглосон хууль байдаг. И Юн Соп өмнө нь үүнтэй ижил хэргээр өмнө нь арван сарын хорих ял авч байсан аж.

“Нэгтгэх арга зам” нэртэй шүлэгтээ И Юн Соп хоёр Солонгос нэгдвэл өрөнд орсны улмаас амиа хорлох хүмүүсийн тоо багасна гэж бичжээ. Тэрбээр энэ шүлгээрээ Хойд Солонгосын шүлгийн тэмцээний ялагчдын нэгээр тодорсон юм.

Тэгвэл Сөүлийн шүүх даваа гарагт /2023.11.27/ шийдвэр гаргахдаа түүнийг “Умардыг алдаршуулж, магтан сайшаасан их хэмжээний суртал ухуулгын ажлыг үргэлжлүүлж, түгээсээр байна” хэмээн 14 сарын хорих ял оноожээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-11-28 16:16

БНСУ ч бас л асууд�##�тай юм байна. Цаагуураа Хойдуудтайгаа адилханюм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button