СПОРТ
Мэргэн бууч Б.Мөнхболд: Энэ миний сүүлчийн улирал, дээд лигт дахин тоглохгүй

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн тэмцээн арваннэгдүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн. Тэмцээн эхлээд даруй дөрвөн долоо хоног өнгөрч буй. Лиг эхэлснээс хойш тэмцээний эргэн тойронд спорт сонирхогчдын анхаарал татахуйц олон зүйл өрнөв.
Өчигдрийн тухайд "BCH Гарьд" болон "Өмнөговь Ёлууд" багийн тоглолт өндөрлөсний дараа Гарьдын мэргэн бууч Б.Мөнхболд дахин дээд лигт тоглохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр, "Миний хувьд үндэсний дээд лигт дахин тоглохгүй. Өөрөөр хэлбэл, дараа жилээс эхэлж оролцохгүй гэсэн үг. Гэхдээ бүр мөсөн спортоо орхиж байгаа гэсэн үг биш. Өөр бусөд түвшинд тоглосон хэвээр байх болно" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.