Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров НАТО-гийн гишүүн оронд айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE) уулзалтад оролцохоор Умард Македонын нийслэл Скопьед айлчлах юм. Энэ нь Украины дайн эхэлснээс хойш НАТО-гийн гишүүн оронд хийж буй түүний анхны айлчлал болно.

“OSCE”-г хүйтэн дайны үеэр баруун болон зүүний орнуудын хурцадмал байдлыг намдаахын тулд үүсгэн байгуулсан. ОХУ нь тус байгууллагын 57 гишүүн орны нэг. Украины дайн эхэлсний дараа НАТО-гийн гишүүн орнууд Оросын нисэх онгоцнуудыг агаарын бүсийг нь ашиглахыг хориглосон.

Умард Македонд хүрэхийн тулд Лавров Болгар эсвэл Грекийн дээгүүр нисэх шаардлагатай болно. Ийм учраас Болгарын Гадаад хэргийн яам Лавровыг тээвэрлэж буй онгоц агаарын орон зайг ашиглах зөвшөөрөл олгосон гэж даваа гарагт /2023.11.27/ мэдээлжээ.

“OSCE”-ийн уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцоно. Лавровын орлох Сергей Рябков хэлэхдээ Гадаад хэргийн сайд Блинкентэй уулзахгүй гэсэн байна.

Тус уулзалтад Лавров оролцох тул Балтын орнууд дипломатуудаа илгээхгүй хэмээжээ. Тодруулбал Эстони, Латва, Литва улсууд мягмар гараг /2023.11.28/ мэдэгдэл хийхдээ пүрэв гарагаас /2023.11.30/ баасан гарагийн /2023.12.01/ хооронд болох уулзалтад оролцохгүй гэсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button