Гадаад мэдээДЭЛХИЙ

ЛеБрон Жеймс “NBA”-ийн дахин нэг рекордыг эвдлээ

“Los-Angeles Lakers” багийн тамирчин ЛеБрон Жеймс даваа гарагт /2023.11.27/ дахин нэг рекорд тогтоосон байна. Түүний баг “Philadelphia 76ers”-тэй тоглосны дараа Жеймс “NBA”-ийн талбайд хамгийн удаан тоглосон амжилтыг шинэчилжээ.

Өмнөх рекордыг алдарт Карим Адбул-Жаббар талбайд 66,297 минут тоглосноороо эзэмшдэг байсан юм. ЛеБрон даваа гарагт талбайд 34 гаруй минутыг өнгөрөөж нийт тоглосон хугацаагаа 66,319 минут болгосон байна. Ирэх сард 39 нас хүрэх тэрбээр 21 дэх “NBA”-ийн улиралдаа тоглож байгаа юм.

Тоглолтын дараа Жеймс “Энэ рекорд миний хувьд тийм ч ач холбогдолтой зүйл биш” хэмээжээ.Тэрбээр үүнээс гадна “NBA”-ийн бүх цаг үеийн хамгийн их оноо авсан тоглогч (39,078 оноо), 20 оноо авсан хамгийн их тоглолттой тоглогч (1,171 тоглолт), плей оффт хамгийн их оноо авсан тоглогч (7,631), плей оффт хамгийн их хожил авсан тоглогч (174 хожил) гэх мэт олон рекордыг эзэмшдэг байна.

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 03:09

Хамгийн гол нь аваргын бөгжний тоо юм даа.

Зочин
Зочин
2023-12-02 18:18
Reply to  Зочин

Чи битгий хуц. Аваргын бөгжийг багаар авдаг юм. Хувийн амжилтаараа G.O.A.T шүү хар гөлөг минь

Холбоотой мэдээ

Back to top button