УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЭҮК-ын дарга Ж.Хунанг чөлөөлөхийг ХЗБХ дэмжжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал, чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцуулсан байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс тайлан, судалгаа хийхээс өөрөөр дорвитой ажиллахгүй байгаа талаар УИХ-ын дарга өмнө нь хэдэнтээ шүүмжилж, ажлаа сайжруулах талаар хугацаат үүрэг даалгаврууд өгч байсан.

Тэрээр хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлд бодит үр дүн хүссэн учраас ийнхүү Комиссын даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж харж болохоор байна. Ямартай ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ирэх баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэх юм.

Хүний эрхийг хангах хамгаалах асуудалд энэ удаагийн парламент онцгой анхаарал хандуулж байгаа. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгох гол институтийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул удирдлагыг нь ийнхүү өөрчилж байгаа аж.

УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгож, чөлөөлдөг. Хүний эрхийн Үндэсний Комисс даргаасаа гадна зургаан гишүүнтэй. Эдгээрээс УИХ-ын дарга дахин сонголт хийж томилох юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ж.Сүхбаатар
Ж.Сүхбаатар
2023-11-29 16:55

САНААТАЙГААР АЛИВАА АСУУДАЛД ЭС ҮЙЛДЛЭЭР ХАНДАЖ АЖИЛ ГАЦААСАН !!!

Зочин
Зочин
2023-11-29 17:17

Казак нөхрийг �######�уулсан нь дээр

Зочин
Зочин
2023-11-30 02:34

Энэ казак нөхөрт монголчууд биё биёнээ тамлаж �##�на уу яан уу пад бхгуй дээр нь казакууд төрд ажил хийхгуй чимээгуй дуугуй л бж бдаг шоронд хоригдлуудийг яарглан тамлаж �##�ж тахир дутуу болгож ба

Холбоотой мэдээ

Back to top button