Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д өндөр настнууд дунд ангийн сурагчдаас давтлага авч байна

75 настай Юн Сан Ки дунд ангийн хувийн багш нь зөв хариу байна гэж хэлэхэд даруухан инээмсэглэв. Тэр Сөүлийн төвд оршдог Жин Хюн дунд болон ахлах сургуульд суралцдаг.

“Би сурах боломжийг хүлээн 60 жилийг өнгөрөөсөн. Одоо би бямба гарагийн давтлагаа тэсэн ядан хүлээдэг” гэж Юн хэлэв. Тэр бага байхдаа боломжгүйн улмаас дунд сургуульд суралцаж чадаагүй юм.

Юн бага насандаа боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүст зориулсан тус сургуульд явдаг 1,200 гаруй хүний нэг. Сурагчдын дундаж нас нь 67. Тэдэнд нэмэлтээр бямба гарагт ганцаарчилсан сургалт өгч байгаа юм. Үүний гол зорилго нь англи хэл, математик гэх мэт хичээлүүдийг илүү ойлгоход тус болох аж.

Хоёр долоо хоног тутам явуулдаг тус хөтөлбөрийг Сөүл хотын боловсролын газар зохион байгуулдаг байна. Тус хөтөлбөрийн өөр нэг зорилго нь өндөр настнууд болон дунд сургуулийн хүүхдүүдийн харилцааг бэхжүүлэх юм.

Энэ жилийн 10-р сараас 12-р сарын хооронд туршилтаар эхлүүлсэн ганцаарчилсан багшлах хөтөлбөрт 108 өндөр настан, 104 дунд ангийн сурагч бүртгүүлжээ. Ирэх жил тус хөтөлбөрийг бусад сургуулиудад нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Ахмад насны сурагчид ганцаарчилсан давтлагын хөтөлбөр нь хичээлийн өдрүүдэд үзсэн зүйлсээ давтах боломж олгодог гэжээ. Тус хөтөлбөрт хамрагдаж буй нэгэн ахмад сурагч “Манай багш нар дунд ангийн сурагчид учраас хичээлийг ойлгох хялбар арга зааж өгдөг” гэж хэлсэн байна.

БНСУ-д 18-аас дээш насны 2 сая гаруй хүн нэг эсвэл хоёрдугаар ангийн түвшний бичиг үсгийн боловсролтой байдаг аж. Ингэснээр тэдгээр хүмүүс өдөр тутмын амьдралд шаардлагатай унших бичих, тоолох чадвар дутмаг гэсэн үг.

Тэдгээр хүмүүст Жи Хюн дунд болон ахлах сургууль боловсрол олгодог юм. Сөүл ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр 9 сургууль бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар тэдгээр сургуулиудад 6,622 хүн суралцаж байгаа аж. Энэ тоо жил ирэх тусам нэмэгджээ. Тодруулбал 2021 онд 6,091 байсан бол 2022 онд 6,593 болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button