Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын Кёнжү хотод 4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр /2023.11.30/ өглөө БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог Кёнжү хотод 4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар дэд бүтцэд гэмтэл учирсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сөүлээс зүүн өмнөд хэсэгт 277 километрийн зайд орших тус хотноо үүрийн 04:55 минутын орчимд чичиргээ эхэлсэн гэж Өмнөд Солонгосын цаг уурын алба мэдээлжээ. Хөдлөлт газрын гадаргаас 12 километрийн гүнд болж, 05:50 минут хүртэл таван удаа чичиргээ мэдрэгдсэн аж.

Гал түймрийн алба үүрийн 05:00 минутын байдлаар чичиргээний тухай 107 дуудлага хүлээн авсан байна. Цөмийн болон усан цахилгаан станцын оператор “Korean Hydro & Nuclear Power Co.” мэдэгдэл хийхдээ газар хөдлөлт цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэжээ.

Өнөө өглөөний хөдлөлт энэ жил БНСУ-д болсон хоёр дахь газар хөдлөлт байсан юм. Өмнө нь 2016 онд Кёнжү хотын ойролцоо 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн хүчтэй чичиргээ байсан билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button