УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн кейс давтагдаж, спикерийг испаниар "яриулжээ"

Технологийн дэвшил аль ч цаг хугацаагаар аялуулах боломжтойг AI буюу хиймэл оюун ухааны хийж чадах бүхнээс харж болно.

Өнгөрсөнд олдоогүй боломжийг өнөөдөр бэлэглэж, хайртай хүмүүсийн тань хамт гэрэл зурганд мөнхлөхөөс эхлээд харь орны аль ч хэлээр хэнийг ч яриулж чаддаг болж. Үнэндээ AI Voice-cloning буюу Хиймэл оюун ухаанаар дуу хоолой, амны хайрцаг, нүүрний хувирлыг ч дууриах программ нь бусад орнуудад ихэвчлэн улс төрчдийг “онилдог” болоод удаж байна.

Саяхан гэхэд ерөнхийлөгчийн хятадаар ярьсан бичлэгээр харуулаад амжсан. Энэхүү үйл явдлын талаар ЕТГ-аас мэдээлэл хийж, хуулийн байгууллагаар шалгуулж буйгаа мэдэгдсэн. Улмаар хоёр монгол иргэнийг шалгаж байгаа гэж мэдээлж байв.  

Тэгвэл дээрх үйл явдал давтагджээ. Тодруулбал, өчигдөр /2023.11.30/ твиттер орчинд УИХ-ын дарга Г.Занданшатарыг хиймэл оюун ухаан ашиглан испани хэлээр яриулсан бичлэг тархсан байна.

Сошиал медиа хяналтаас хэдийнэ гарсан өнөө үед ингэж бүтсэн хуурамч дүрст мэдээнүүд олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хор хөнөөлтэйг дижитал криминалистууд хэлдэг.

Бүр таны өөдөөс харж байгаад харилцан ярилцдаг хиймэл оюун ухаан ч бий. Компьютерийн цаанаас хэдхэн товч товшоод л хэнийг ч юуг ч яриулж мэдэх  энэхүү хуурамч мэдээний технологи нь цаашид сошиал хэрэглэгчид, олон нийтээс илүү хэрсүү, сэрэмжтэй байхыг шаардах бололтой. Цахим орчинд “тролл”-уудаа дийлдэггүй бидний ард түмэн сошиал мэдээг соргогоор ялгаж сурах л үлдлээ дээ, сонгууль дөхсөнийг ч хэлэх үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 18:01

ЯАЖИНА МИНИЙ ДАРГЫГ МИНЖИЙ ХАНГАЙ ШИГ МИНИЙ САЙХАН ДАРГА МЯНГА ТҮМЭН ДАРГУУДЫН ДОТРООС ТОДООС ТОД ГЯЛАЛЗАХ ОД БИЛЭЭ АХИН ИНГЭВЭЛ ТАЛБАЙ ДЭЭР БИ ДАРГЫХАА ТӨЛӨӨ ЗУЛЫН ГОЛ БОЛОН БАДАМЛАНХАН АСНА ШҮҮ БОЛЬ ТААНУУД МИНИЙ ДАРГЫГ ДАРГАА ТА УУЧЛААРАЙ БИ УЙЛЧИХЛАА ЭВИЙ МУУ ДАРГА МИНУ

Холбоотой мэдээ

Back to top button