Нийгэм мэдээ
"Бөртэ Чоно 2023" наадам энэ сарын 18-нд зохиогдоно

Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно 2023” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдөр болно.
Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм.
Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадамд шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 16 төрөлд шилдгүүдийг шалгаруулдаг юм.
Сонирхуулхад, Өнгөрсөн жил хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.