Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурал амлалтаар эхэллээ

Энэ жилийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хурал (COP28) Арабын Нэгдсэн Эмират улсад болж байгаа билээ. “COP28” нь пүрэв гарагт /2023.11.30/ хэд хэдэн улсууд хөгжил буурай орнуудад цаг уурын өөрчлөлтөөс болж үүссэн хохирлоо барагдуулахад туслах амлалт өгч эхлүүлэв.

Чуулганы эхний өдөр хэд хэдэн улс туслах санд мөнгө хандивлах болсон юм. Тухайлбал “COP”-ийг зохион байгуулж буй Арабын Нэгдсэн Эмират 100 сая ам.доллар, Их Британи дор хаяж 51 сая ам.доллар, АНУ 17.5 сая ам.доллар, Япон 10 сая ам.доллар хандивлахаа мэдэгджээ.

Мөн Европын Холбоо 245.39 сая ам.доллар хандивлах болсон бөгөөд Германы амласан 100 сая ам.доллар үүнд багтаж байгаа юм. Хөгжил буурай орнууд цаг уурын өөрчлөлтөөс болж үүссэн хохиролд туслах сан байгуулахыг жил бүр шаардаж ирсэн байна.

Уулзалтын эхний өдөр тус санг байгуулсан нь энэ жилийн “COP28”-д өөр томоохон тохиролцоо гарч магадгүй гэх найдварыг төрүүллээ. “COP28”-ийн Ерөнхийлөгч Султан Ахмед аль-Жабер хэлэхдээ санг байгуулах шийдвэр нь “Дэлхий дахинд болон Дубай дахь бидний ажилд эерэг дохио болж өглөө” гэсэн юм.

Мөн энэ удаагийн чуулганаар дэлхийн улс орнууд хамгийн анхны удаагаа цаг уурын өөрчлөлтийг хязгаарлах зорилгоосоо хэр хол буйгаа үнэлнэ. Засгийн газрууд өнөөг хүртэл гаргасан ахиц дэвшлийг харж, дэлхийн дундаж температурын аж үйлдвэрийн хувьсгалын үетэй харьцуулахад 2 градусаас илүү нэмэгдүүлэхгүй барих зорилгод хүрэх төлөвлөгөөг уулзалтын эцэст гаргах аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чимгээ
Чимгээ
12 сар 4, 2023 00:25

Монголд ,шинэ цахилгаан станц 2,3 ыг барьж байгуулаач ээ

Холбоотой мэдээ

Back to top button