Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д нохойн мах бэлтгэгчид 2 сая нохой суллана гэж сүрдүүлэв

Өмнөд Солонгосын засгийн газар нохой үржүүлж нядлан, махыг нь зарах явдлыг хориглохоор төлөвлөж байгаа. Ийм учраас пүрэв гарагт /2023.11.30/ 200 гаруй нохойн мах бэлтгэгчид энэ хоригийг эсэргүүцэн Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн тамгын газрын өмнө жагсаал хийв.

Мөн Солонгосын Нохойн мах бэлтгэгчдийн холбоо Сөүл дэх засгийн газрын байр болон хууль тогтоогчдын гэрийн ойролцоо 2 сая нохой суллахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ.

Тус холбооны тэргүүн Жү Ён Бон өнгөрсөн долоо хоногт “Бэлтгэгчид энэ хоригийг хэр эсэргүүцэж байгааг мэдэхийг хүсэж байвал бид 2 сая нохойгоо суллах талаар ярилцаж байгаа” гэж хэлсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газар, Хөдөө аж ахуйн сайдын гэр, хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн гэр болон ажлын байрны өмнө нохдыг суллана гэсэн юм.

Пүрэв гарагт болсон жагсаалын Жү Ён Бон ахлан зохион байгуулсан байна. Цагдаа нар түүнийг хоёр өөр жагсагчтай хамт баривчилжээ. Жагсагчид хувийн машинууддаа 100 гаруй нохой авчирч суллахаар оролдсон ч цагдаа нар үүнийг нь таслан зогсоосон байна.

Ардын хүчний намаас өргөн барьсан тус хоригийн хууль батлагдвал 2027 он гэхэд нохойн махны худалдааг зогсоох юм. Мөн хоригийг зөрчсөн хүмүүст тав хүртэлх жилээр хорих, 50 сая воноор торгох ял оноохыг Ардын хүчний нам санал болгожээ.

Эх сурвалж: Time

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-01 15:57

Dog meat idehee boli! Zarahaa boli!

Зочин
Зочин
2023-12-03 11:46
Reply to  Зочин

нохойн мах иднэ гэхээр огиудас хүрч байна бузар үндэстэн юмдаа солонгосчууд бол

Зочин
Зочин
2023-12-02 19:37

Манайд тарвагыг хорьсон шиг өөдгүй юм болно доо. Өмнө нь тарвага иддэггүй байсан хүн маханд нь орцон унаж үхдэг дээрээ явж байдаг шүү. Манайд архийг хориглонгуут хүмүүс олноороо архинд ороод эхлэдэг.

Зочин
Зочин
2023-12-03 10:09

Зайлуул будаа загас ногооноос өөр идэх юмгүй улс гахай арзайсан олон хүнд нь тэр бүр хүрэлцэхгүй нохой муур идэхээс өөр аргагүй болдог байх даа ...манайд чоно нохойн махыг уушигны өвчтэй хүнд сайн санасан ах дүү нь хоол хийж өгдөг гэсэн ...100 мянган хүнд ганц тохионо ...яанаа яаж нохойн мах идэх вэ ...пүү базарваань

Зочин
Зочин
2023-12-03 11:44

солонгос нохйон мах иддэг ямар булай бузар үндэстэн бэ, өлбөрч үхэх гэж буй гуйлгачид юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button