УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын гишүүдийн “бойкот” түгжрэлийн хуулийг ирэх долоо хоног руу давуулав

Өчигдрийн /2023.12.01/ УИХ-ын чуулганы үдээх хойшхи нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байв.

Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүйгээс хойшилсон юм. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 45 гишүүн ирж, бүртгүүлсэн ч Түгжрэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх болоход 26 гишүүн сууж байв.

Мөн Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хуралдаанд ирээгүй байсан тул дуудуулж байж ирсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандан “16 гишүүнийг дууд”, сайд Б.Дэлгэрсайханд хандан “Гишүүдийг олоод ир” гэсэн ч талаар болсон.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ын бүлгээс 18 гишүүн алга. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэж байхад сонгогдсон гишүүд нь сууж байх ёстой байтал алга” хэмээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button