Top StoriesНИЙГЭМ

Төв талбай ба хамгийн бохирдолтой СХД-ийг харьцуулан сурвалжиллаа

Монголчууд бидний ой санамж улирал улирлаар сэргэж, улирал улирлаар мартдаг онцлогтой. Тодруулж хэлбэл, утааны асуудлыг намрын сүүл үеэс өвлийн төгсгөл хүртэл санаад хаврын эхэн сараас зуны адаг хүртэл таг мартдаг. Иймдээ ч бид өөрсдийгөө загасны ой санамжтай ард түмэн хэмээн цоллодог.

Ойрын өдрүүдэд агаарын бохирдол, утааны асуудал мөн л өндрийг авч олон нийтийн цахим сүлжээнд голлох сэдвээр яригдаж байна. Нийт дүр зургаар нь харвал улиг болсон асуудал. Өөрөөр хэлбэл байдаг л, хөнддөг л нэг асуудал. Тэгвэл утаа, агаарын бохирдол зэрэг энэ мэт асуудал яагаад бидэнд ийм байдлаар ирдэг болсон бэ гээд анзаарвал ерөөсөө л бид зовлонд хялбархан дасдаг, эсэргүүцэх, өөрчлөх талын дархлаагаа ор мөр алдсантай холбоотой. Гэтэл иргэдийн хэлж заншсанаар бидний амьдардаг “үхлийн хөндий”-д утаа, түлшнээс болж энэ онд 46 хүн нас бараад байна.

Өөрөөр хэлбэл, амьгүй буюу шуудаар хүнд хор хохирол учруулах хэмжээний биш зүйл ийм аюултай түвшинд ирсэн байна гэдэг нь анхаарах ёстой, өөрчлөх ёстой гэдгийг илтгэхээс гадна үүнийг үүсгэгч хүнээс хамааралтай хүчин зүйлийг олж тогтоох учиртайг сануулж буй хэрэг юм. Үүний нэгдүгээр шалтгаан мэдээж "ШАХМАЛ ТҮЛШ".

Эргэн санабал, шахмал түлшийг анх санаачилсан хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа "Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Утаанаас салж, угаарыг багасгах ганц л арга бий. Энэ нь иргэдийг орон сууцжуулах. Гэвч багадаа 20 жил шаардагдана. Тиймээс утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм" хэмээж байлаа.

Түүний эл шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулж ирэхийг хориглосон юм.

Ийн шийдвэр гаргаж байхдаа тэрбээр "Улаанбаатар хотод 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь нийслэлийн утааны 90 хувийг үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэвэл жилд дээрх өрхүүд 600 мянган тонн нүүрс хэрэглэнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурна" хэмээн мэдээлж байв.

Түүний ажлыг дэмжиж "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг "Тавантолгойн нүүрс нь өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс тул утаа маш бага гардаг. Агаарын бохирдол 50-60 хувь багасна" хэмээн мэдээлж байсан юм.

Шахмал түлшийг иргэд хэрэглээд удаагүй цаг үед 100 гаруй иргэд угаартаж, амь насаа алдсан тохиолдлууд ч байв. Тухайн үед Ерөнхий сайдын албыг хашигч У.Хүрэлсүх шахмал түлшийг хариуцаж ажилласан сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж, "Хариуцлага тооцно" хэмээж байлаа.Тэгвэл тухайн цаг үед түлшний туршилтын эхлэлд ямар албан тушаалтнууд байв гэдгийг дурдъя.

НЭГТ. Одоогийн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн

Тэрбээр тухайн үед Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг хариуцаж байсан юм.

ХОЁРТ. "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатар

Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа Шахмал түлшний үйлдвэрлэл, орц, найрлага, чанар, стандарт, мөн борлуулалт худалдааг хариуцаж байсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.

ГУРАВТ. БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат

Шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг хариуцсан нэгэн. Угаартсан иргэдийн тоо олширсны дараа "Иргэд мэдээлэлгүй байсан" гэх асуудал хамгийн ихээр гарч ирж байлаа.

ДӨРӨВТ. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан

Тэрбээр тухайн үед нийслэлийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн. Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн асуудлыг хариуцаж байсан юм. Тухайн үед ч "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байлаа.

-Өглөөний 06 цагаас өдрийн 14 цаг хүртэл хот даяар агаарын чанар аюултай түвшинд хүрдэг-

Сүхбаатарын талбай өглөөний 11 цаг

Өчигдөр өглөөний 09 цагийн байдлаар агаарын чанарын индекс Улаанбаатар хотын төв талбайд хүний эрүүл мэндэд хортой хэмээн зааж байсан бол хамгийн их утаатай буюу эрүүл мэндэд аюултай гэж Сонгинхохайрхан дүүргийн тавдугаар хороонд зааж байлаа. Иймд бид тус бүсүүдэд нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжилхаар очсон юм.

Нийслэлийн төв хэсэг гэр хорлоолтой харьцуулахад агаарын бохирдол бага бүст тооцогддог. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөж ялгаагүй дүр зураг ажиглагдах болжээ. Тодорхойлбол, барилгын есөн давхраас ойрын 400 метрээс цааш үзэгдэх орчин хязгаарлагдмал бөгөөд утааны хувьд маш өтгөн давхаргыг үүсгэж буйг харж болохоор. Харин доод хэсэг буюу хүний өдрийн түвшинд тийм ч их биш гэж дүгнэхээр. Гэсэн ч утаанаас ялгарч буй үнэр хоолой хорсгож, гадаа 10 минут алхах төдийд ханиалгах шинж тэмдэг илэрч эхлэв. Мөн иргэд ойрын өдрүүдэд буюу агаарын бохирдол өндөр цагуудад толгой дүүрэх, өвдөх зэрэг таагүй мэдрэмж төрдөг болсон тухай хэлж байгаа юм.

Сонгинхайрхан дүүрэг тавдугаар хороо, өдрийн 12 цаг

Биднийг очиход өндөрлөг газраас хотын төв болон хотын баруун урд хэсэг харагдахгүй нөхцөл байдалтай. Өөрөөр хэлбэл энэ бүс нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэг бөгөөд эндээс утаа бүхэлдээ хотыг бүрхсэн байгааг харж болно. Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр энэ нөхцөл байдал иргэдийн эрүүл мэндэд аюултай хэмээн тодорхойлогдож буй. Нөгөөтэйгүүр энэ хэсэг гэр хороолол болон орон сууцны залгаа. Тиймээс орон сууцны болон гэр хороолол гэлтгүй утаа нийтдээ тархсан байгааг харж болно. Эндэхийн иргэд энэ нөхцөл байдлыг түүхий нүүрс түлдэг байсан үеийнхтэй адилтгаж шахмал буюу утаагүй түлш түлсэн ч ялгаруулах утааны хэмжээ ялгаагүй байгааг онцолж буй. Үүнээс гэр хорооллынхон буруугүй, харин шахмал түлш нэрээр бизнес хийж иргэдийг шахаанд оруулж, эцэстээ агаарын бохирдлын түвшинг улам аюултай нөхцөлд хүргэсэн бодлого тодорхойлогчид буруутай гэдгийг бэлхэн харж болохоор байгаа юм.

-Тэгвэл уг асуудалд холбогдох албанынхан ямар тайлбар өгөв-

ОБЕГ: Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж, үүнээс улбаалан хотын төв орчимд утаа нэмэгдсэн. Өөр бусад төрлийн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна.

“Тавантолгой түлш” ХХК: Нүүрсний агууламжид ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Шахмал түлшний 95 хувийг мидлинг, нүүрс барьцалдуулагч таван хувийг эзэлдэг. Одоо худалдаалагдаж буй түлшний найрлагад өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил худалдаалсан түлшийг энэ жил ч түлж байгаа.

-Энэ онд түлшнээс болж 46 хүн угаартаж нас баржээ-

Түлшнээс болж угаартсан хэргийн тоо нэмэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд л тавдугаар сарын 31-нд 25 хүн угаартаж, найман хүн нас барсан хэрэг гарсан байдаг. УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы хуралдааны үеэр эл асуудлыг хөндөж байв.

Түүний мэдээлэлд энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л шахмал түлшний улмаас 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан талаарх мэдээллийг өгч байсан юм.

Анх шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нэг сарын хугацаанд манай улсад найман иргэн нас барж, 800 иргэн угаартаж байлаа. Гэсэн хэдий ч тухайн үед нүүрсэнд асуудал байгаагүй гэх хариултыг удирдлагууд өгч байсан билээ. Утааг ялсан хэмээн тухайн жил ч хэвлэл мэдээллээр У.Хүрэлсүх сенсацилсан. Гэвч 2019-2020 оны өвөл гэхэд л 2568 хүн угаарын хийнд хордсоноос 15 нь нас барсан байдаг. Нас барагсдын найм нь хүүхэд байсан юм.

Энэ бол ердөө шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн үе хийгээд түүнээс хойших дөрвөн жилийн дараах үр дүн. Энэ оны эхний хагаст угаартаж нас барсан иргэдийн тоо гэхэд л 2019 оны жил эцсээс хэд дахин их буй.

-Агаарын бохирдлыг бууруулахад энэ жил 39.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн-

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж буй. Тодруулбал,

  • 2019 онд - 33.7
  • 2020 онд - 39
  • 2021 онд - 30.2
  • 2022 онд - 34.5
  • 2023 онд - 39.4 тэрбум төгрөгийг тус тус ердөө нийслэлээс төсөвлөсөн.

2008-2019 оны хооронд гэхэд л 500 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байдаг. Түүнчлэн 2017-2020 оны хооронд гэхэд утааг арилгахад 456 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх Аудитын газрын тайлан бий. Товчоор бол зөвхөн нийслэлээс бус улсын төсөв, гадаадын буцалтгүй тусламж зэргийг дурдвал бид жилд дунджаар 100-120 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулдаг байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-02 09:35

Хэдхээн жилийн дараа УБ-чуудын ихэнх нь уушигны хорт хавдар, мөн утаанаас угшилтай элэг болон цусны хорт хавдраар үхэж дуусна.

Зочин
Зочин
2023-12-02 13:31

Шахм�##� түлш хордуулж байгаа бол бүх түлсэн айл болгон хордож үхэх байсан байх, Гэтэл цөөн хэдэн айлын хариуцлага, хэнэггүй хүмүүсээс болж хордож харамс�##�тайгаар амь насаа �##�даад байгааг шахм�##� түлшрүү чихэж баймааргүй байна. Харин хорооны хэсгийн ахлахчид нөхөд айл бүрээс шахм�##� түлш хэрэглэдэг заавар зөвлөмжийг мөргөдөг т�##�аар бат�##�гаа авах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-12-02 18:32
Reply to  Зочин

Тэр угаартсан нас барсан айлууд машины хаягд�##� дугуй түлж өөрсдөө болон бусдыг хордуулдаг байсан магадл�##� маш өндөр шүү. Одоо ч гэсэн зарим айлууд машины дугуй түлсээр бусдыгаа хорлосоор байна.

Холбоотой мэдээ

Back to top button