Гадаад мэдээДЭЛХИЙ

Филиппинд 7.4 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Бямба гарагийн /2023.12.02/ орой Филлипин улсын өмнөд хэсэгт орших Минданао мужид 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж, цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан байна.

Одоогийн байдлаар хөдлөлт болсон газар хүний амь нас эрсэдсэн эсвэл дэд бүтцийн ноцтой хохирол учирсан гэх дуудлага ирээгүй аж. Газар хөдлөлт дууссаны дараа 500 гаруй чичиргээ бүртгэгдсэн юм.

Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн (Phivolcs) цүнамийн аюул өнгөрсөн гэж өнөөдөр мэдээлжээ. Гэхдээ хүмүүсийг болгоомж, сэрэмжтэй байхыг анхааруулсан байна

Газар хөдлөлт болсон мужид оршин суудаг 51 настай Жулита Бикап “Ням гарагийн өглөө бид хорогдох байраас гэр лүүгээ харьж эхэлсэн ч чичиргээ мэдрэгдсээр байна” гэжээ.

Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв хөдлөлтийн дараах хамгийн хүчтэй чичиргээ 6.5 магнитуд хүрсэн гэж мэдээлсэн байна. Филлипин улс тектоникийн үйл ажиллагаа өндөр “Галын цагариг” дээр оршдог. Галын цагаригт галт уурын идэвхжил өндөр байдгаас гадна газар хөдлөлт их болдог юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button