Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш сүүлийн 19 сар үзэгдээгүй өндөр хэмжээнд хүрлээ

Ням гарагт /2023.12.03/ Биткойны ханш 40 мянган ам.доллар давжээ. Дэлхийн хамгийн том криптовалют болох Биткойн ням гарагт 40,210 ам.доллар хүрсэн нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй өндөр ханш юм.

Энэ жил эхэлснээс хойш Биткойны ханш хоёр дахин нэмэгдсэн байна. Тус цахим мөнгөний ханш сүүлийн 19 сард байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэмэхээ зогсоон, удахгүй багасгаж эхлэх мэдээ нөлөөсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Үүнээс гадна ойрын хугацаанд АНУ-ын хөрөнгийн биржид Биткойны сангууд арилжаалахыг зөвшөөрөх гэж байгаа нь ханшны өсөлтөд нөлөөлөв. Сүүлийн үед крипто зах зээл сонирхогчид тус салбарт өвөл ирлээ гэх болсон.

Учир нь криптовалютын гурав дахь хамгийн том арилжааны платформ болох “FTX” өнгөрсөн жил дампуурлаа зарласан. Мөн дэлхийн хамгийн том криптовалют арилжааны платформ “Binance”-ийн захирал Жао Чанпэнь мөнгө угаасан гэдгээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь криптовалютын салбарт өвөл эхэллээ гэх ярианд хүч нэмсэн юм.

Тэгвэл Биткойны ханш сүүлийн 19 сард байгаагүй өндөр түвшинд хүрэв. Мөн Эфир ням гарагт /2023.12.03/ 2,218 ам.доллар хүрч 2022 оны тавдугаар сараас хойш хүрээгүй өндөр үнээр арилжсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button