Нийгэм мэдээ

Танилц: Энэ сард тоглогдох үзвэрүүд 20-100 мянган төгрөгийн үнэтэй

Арванхоёрдугаар сард болох урлаг, соёлын үзвэр, үйл ажиллагаануудыг танилцуулъя.

Щелкунчик

Тайлбар: Хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нь анх 1892 оны 12-р сарын 18-ны өдөр Петербургийн Мариинский театрт анх тавигдаж байсан бөгөөд зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл нэг юм. Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Самар цөмөгчийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.

Хаана: УДБЭТ

Хэзээ: 2023.12.09

Тасалбар: 30-50 мянган төгрөг

Зөрүүд Гринч зул сарын сахилгагүй драм

Тайлбар: Хэний ч үл мэдэх Хэн нэртэй хотод ийм нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдаж байтал тээр тэнд уулын агуйд над шиг биш чам шиг биш зөрүүд Ноён Гринч үнэнч туслах Максын хамт өдөр хоногийг эморч өнгөрүүлнэ. Энэ бүх үйл явдал нэг л баяртай холбоотой, тэр бол хүн бүхний дуртай ч хөгшин Гринчийн үзэн яддаг Зул сарын баяр!

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: 2023.12.09

Тасалбар: 25 мянган төгрөг

Цөмөөч ханхүү ба хулганы хаан

Тайлбар: Мария охины зүүдэнд самар цөмөгч-эрэлхэг ханхүү өөрийн тугалган цэргүүдтэйгээ амилан түүнийг болон сүлд модоо тойруулан чимсэн хайртай тоглоомуудыг нь хамгаалан хулганы армитай байлдан ялан дийлж, хязгааргүй их цаст шилмүүст ойд будран гялалзах цасан ширхгүүдтэй наадан бүжиж, шидэт үлгэрийн орноор аялах энэ түүх тоглогдоно.

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Хэзээ: 2023.12.23

Тасалбар: 55-88 мянган төгрөг

"101-н гөлөг" хүүхэд хамгааллын жүжиг

Тайлбар: Хүүхэд хамгаалал, Хүүхдийг аюулаас урьдчилан сэргийлэх, амьтаныг хайрлах.

Хаана: Ulaanbaatar palace

Хэзээ: 2023.12.16

Тасалбар: 20 мянган төгрөг

Үлгэрийн ертөнц хүүхдийн шинэ жил

Тайлбар: Үлгэрийн баатруудтай Дурсамж дүүрэн шинэ жилээр аялахыг урьж байна.

Хаана: Ulaanbaatar palace

Хэзээ: 2023.12.17

Тасалбар: 29,900 төгрөг

Булцгар найзуудын шинэ жил

Тайлбар: Булцгар найзуудад тохиолдсон шинэ жилийн сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт хүүхдийн жүжигчилсэн тоглолт

Хаана: Ulaanbaatar palace

Хэзээ: 2023.12.23

Тасалбар: 20-40 мянган төгрөг

Зул сарын аялгуу

Тайлбар: ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Өнөшихбаярын Уянга

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2023.12.16

Тасалбар: 50-100 мянган төгрөг

Viola and Violin

Тайлбар: Сонгодог хөгжимд дуртай , хийл хөгжим тоглодог, сонирхдог хэн бүхэнд зориуллаа. МУКонсерваторийн сурагчдын "Viola and Violin " концерт Филармонийн тайзнаа Симфони оркестртой тоглогдоно.

Хаана: Улсын филармони

Хэзээ: 2023.12.08 18:00

Тасалбар: 80 мянган төгрөг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button