Сурвалжилга, Нийтлэл

"Эрх чөлөө үнэтэй"

-Би хоцордог юм.

-Та хоцрох ёстой юу?

-Үгүй л дээ. Гэхдээ би хоцордог юм.

Энэ бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Zarig.mn сайтаа үүсгэн байгуулахаас өмнө, TM телевизэд ажиллаж байх үедээ УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлээс авсан ярилцлагын хэсэг. Төрийн ордонд улс төрчид зогсоод, урьдчилан бэлтгээгүй асуултад хариулна, түүнийг нь шууд дамжуулна гэдэг ойлголт байгаагүй тэр цаг үеийн эхлэлд Н.Өнөрцэцэг тийн тэрсэж байлаа. “Та хоцрох ёстой юу?” гэж асуусан шигээ тэр ажиллаж, С.Дэмбэрэлийн ярианы хэсэг сошиалд идэвхийлэн түгсэн шиг Zarig.mn өдгөө Монголын хамгийн олон үзэгчтэй хэвлэл, мэдээллийн цахим хэрэгсэл болсон.

Түүнийг “Заригийн Өнөрөө” гэнэ. Харин өнөөдөр Өнөрөө баривчлагдлаа. Хэн ч ийм юм болно гэж санаагүй биз. Учир нь түүнийг угаас мэдээлэгчтэй, угийн том артай, санхүүжүүлэгчтэй гэж ярьж, харж, харддаг байсан. Атал долоо хоногийн дотор яллагдагчаар татагдаж, хилийн хориг тавиулж, сайтаа хаалгаж, эцэст нь баривчлагдсан анхаарал татам хурдтай үйл явц өрнөхийг бид үзлээ.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр өнөө орой “Би өмгөөлөгчөөр ажилласан бүх хугацаанд ийм хурдтай өрнөдөг хэргийн үйл явц үзээгүй” гэж онцолсон. Нээрэнчиг энэ бүхний ард улс төрийн даалгавар байна гэж харах, хардах бүрэн үндэслэл байна.

Наад зах нь, дээр дурдсан хурдтай өрнөл. Монголд хэрэг ямар хугацаанд шийдэгддэг, сүүлдээ замхарч, мартагддаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сөхөн тавьж, араас нь элдэн гүйхгүй л бол яригдалгүй өнгөрдгийг бид олон удаа харсан. Хэдийнэ яллагдагчаар татагдсан мөртлөө баривчлагдаагүй, эсвэл шалгагдаж байгаа мөртлөө яллагдагчаар татагдаагүй, авлига өгөлцөн авалцахдаа хуулийнханд гардуулсан мөртлөө огт шалгагдаагүй улс төрчид, төрийн албан тушаалтнуудын цуваа, урт дараалал үүсгэж болно.

Гэтэл долоо хоногийн дотор хэрэг бөөгнүүлж, яллагдагчаар татдаг, нэг дүүргийн шүүх нь хилийн хориг тавив ч нөгөө дүүргийн шүүх нь цагдан хорих шийдвэр болгон өөрчилдөг үйл явдлыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр харлаа.

Баривчлахын өмнө шүүхийн захирамжийг заавал тусгай өрөөнд танилцуулна, авч явна гэж үзэцгээв. Улс төрийн томоохон гэмт хэрэгтнүүдийг тэгж “бөөцийлж”, хамт очиж танилцуулаад, гарын үсгийг нь зуруулж, толгойг нь дохиулаад, машин руу “урьж залан” суулгадаг сан бил үү?

Шүүхийн шийдвэрийг ШШГЕГ биелүүлдэг болохоос өнөөдрийнх шиг хоёр цагдаа ирээд, машинд хүчээр чихэж суулгаад аваад явчихдаг хууль, дүрэм журам, адаглаад тогтсон дэг жаяг гэдэг юм байдаг эсэхэд өнөөдөр л Монголын олон хуульчид байр сууриа илэрхийлэх ёстой.

Дахиад, шүүхийнхний талаар ярьж, хэлэлцэх цаг ч иржээ. Өнөөдөр шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэдэг үндэслэлийг найман ишигний гэх хэрэг дээр ярьж байна. Шүүх шийддэг шийдвэрээ гаргасан хойно шүү. Яах вэ, Н.Өнөрцэцэг найман ишиг хулгайлсан хүнийг өөрөө өрөвдсөн, олон нийтэд өрөвдүүлсэн, өмгөөлөн хамгаалсан нь үнэн. Гэхдээ шүүхийн хараат бус байдал ийм юманд, ийм хэрэг дээр сөхөрчихдөг, нөлөөнд автчихдаг болсон бол хуулийн салбарынхан Н.Өнөрцэцэг рүү ноцох биш, шүүгчдэдээ өөрсдөд нь, гомдомхой Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөндөө асуудал тавих ёстой байв.

Саяхан даа, ХЗДХ-ийн жаалхан сайд Б.Энхбаяр Н.Өнөрцэцэгийн асуултад хариулахгүй гүрийж, гүлдийж байв. Дараа нь цэргийн асуудлаар Н.Өнөрцэцэг гайхалтай амжилт бүхий хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ нь хуулийн салбар луу, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт руу чиглэж таарсан. Авчиг энэ бүх үйл явдлын дараа төд удалгүй Н.Өнөрцэцэг хэн нэгэн эрх мэдэлтний араанд зуугджээ.

Монгол бол парламентын тогтолцоотой улс. Дээд эрх мэдэл парламентад бий. УИХ-ын ихэнх гишүүд эдгээр өдрүүдэд Н.Өнөрцэцэгийг өмгөөлөн дуугарсан. Харин тэднээс илүү чадалтай, хуулийн байгууллагад төдийгүй хараат бус шүүхэд өндөр нөлөөлөлтэй хэн байж болохыг бид өөр зуураа бодолцох ёстой боллоо.

Н.Өнөрцэцэг аманцар, тэр хувь хүний хандлагын хувьд сагасан, сошиал хөтлөлт нь хэтэрсэн, өөрийн баримжаагаа алдсан байж болно оо. Түүнтэй Дорноговьд 12 настай охин амиа алдсаны дараахан нь, өнөөдөр баривчлагдахдаа өмсөж байсан улаан цамцтайгаа, ойр ойр нулимс дуслуулан байхад нь ирж ярилцсан юм. Тэр “Над шиг ийм сэтгэл зүйтэй хүн сэтгүүлч хийх ёстой ч юм уу, үгүй ч юм уу гэж сүүлдээ бодож байна. Би тэр алуурчинтай өөрөө, улаан гараараа тэмцээд, охиныг амьд авч үлдэж чадах юм шиг л хандчихсан. Би тооцоолж, тоо бодож чадаагүй” хэмээж байв.

Хүмүүсийн шүүмжилдгээр  тэр боловсролгүй, тэр малчин айлынх, тэр юм үзээгүй байж ч болно. Гэхдээ тэр сэтгүүлч хүн юм. Тэр дундаа өнөө цагийн Монгол орны хамгийн олон үзэгчтэй цахим сайтын эрхлэгч юм. Түүнд хүч бий, хүч байсан. Тийм ч болохоор тэр хутганы ирэн дээр явсан.

Тэр өөрийн туулсан зовлонг бусдад үзүүлэхгүй гэж чармайдаг тийм чин хандлагатай хүн юм. Жил бүр ажилчдадаа орон сууцны урьдчилгаа олгодог, ядарсан зүдэрсэн хүмүүст сэтгэл нь хөдөлж давхиад тусалдаг, тэр хандлагаа сэтгүүлчийн алсаас ажиллах арга барилтайгаа хольж, хутгадаг л хүн. Ер нь чин сэтгэлтэй, тэнэг зоригтой хүн л энэ салбарт тогтдог бөгөөд тэнцдэг юм  л даа. Харин түүнийг улстөрчийн бөгс долоож, буруутанг буруугүй болгохыг зорьж байхыг харсангүй. Өнөрөө нөгөө Хөгжлийн банк, нөгөө Боловсролын зээлийн сан, нөгөө нүүрсний хулгай, нөгөө л нөгөө бүрд аль ч УИХ-ын гишүүн, төрийн гурван өндөрлөг бай асуудлыг хөнддөг л сэтгүүлч байж ирсэн.

Сэтгүүлчдийн нэр хүнд унасан өнөө цаг үед ёс зүй ярьж цэцэрхэх бөгөөд цэмцгэрхэх, хойш суух, тэгж элитист харагдахаасаа бас таашаал авах хэсэг бий болсон нь үнээн. Тэдний ярианд үнэн ч бас бий. Гэхдээ сэтгүүлч хүн хүний дотоодыг “уншдаг” л болж төлөвшдөг. Тэгээд ядарсны нь талд зогсдог, сагаж яваад нь үг хэлдэг, харин алдаж явахад нь дэвсдэггүй, тийм л хүмүүс байдаг, ясны сэтгүүлчид.

Туршлагатай сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг өнөөдөр “Ядаж хувцсыг нь өмсүүлээч ээ!” гэж хоолой мэдэн орилох, Zarig-ийн сэтгүүлчдийн нулимс бөмбөрүүлэх, салбар нэгтнүүд нь дэрийж цуглаад цээжээрээ хамгаалах дүр зургууд сэтгэл донсолгож байна.

Түүнийг өнөөдөр бид сэтгүүлчээр нь, хэвлэлийн эрх чөлөөний нэгэн түүчээ төлөөллөөр нь харах ёстой. Харин ямар ч залуу хүнд контрол алдах үе бий ч сүнсээ худалдчихаагүй, голын чин сэтгэл нь байваас төлөвшдөг л юм.

Тийм ээ, Н.Өнөрцэцэг “Ганцхан би л сурвалжлаад байна” гэж хэлсэн, үгийн алдаа хийсэн, хэвлэлүүдийнхээ ч дургүйг хүргэсэн. Түүнийг УИХ-ын сонгуульд дэвшинэ л гэдэг. Надад өгсөн ярилцлагадаа "Хэзээ ч тэгэхгүй" гэж ам гарсан. Илтэд мэдэгдэм эвлүүлэг хийчхээд, “Н.Өнөрцэцэг хятадуудаас машин авч, өмхий мах чанаж идсэн” гэдэг сэвээг хүртэл хаа нэг газраас хийж байна. Ядах нь аа, автомашин авсан зээлийн гэрээгээ үзүүлж лайв хийсний нь дараа "Мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулсан" гэдэг бас нэгэн хэрэг нэмсэн гэж сэтгүүлч Ц.Анхзул ярилаа.

Энэ цаг үед иргэд ч, хэвлэлийнхэн ч нэг юмыг ойлгох ёстой. Энэ танд ч ирж мэднэ. Тийм цаг үед амьдарч байгааг Н.Өнөрцэцэг өөрөөрөө ойлгууллаа. Бас хэвлэл мэдээлэлд хүч байгааг, эрх баригчид тэдэнд хүссэн цагтаа дургүй болж болдгийг харууллаа. Хуулийнхан дэндүү тоомжиргүй хандаж, жүжиг тавьж харууллаа.

Одоо нэгдэх, хэлэлцэх ёстой. Ардчилсан нийгэмд олон нийт илүү хүчтэй. Процессыг гярхай ажиглая. Улс төрийн хуваагдал, зодооны дундуур сэтгүүлчдийг хавсаргахын, турхирахын эхлэл явагдаж байх вий!

Н.Өнөрцэцэг редакцынхаа хананд “Эрх чөлөө үнэтэй” гэж бичээд баривчлагдав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
81 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энхээ
Энхээ
2023-12-04 22:32

Ор үндэслэл байхгүй цэвэр байсан бол ингэхгүй шүү дээ хахууль авсан. Ямар нэгюм байжтаарна хүлээгээд байж байх

Зочин
Зочин
2023-12-06 09:50
Reply to  Энхээ

Хувийн хэвшил хахууль аваад шийдвэр гаргахуу? Эргүү минь наад өнөрөө чинь сайд биш , дарга ч биш!Өнөрөөг дуугүй болгож болно хэдэн цаас өгөөд тгд чи дуугараач дээ!! Чаддаггүй л байхгүй юу? Чам шиг чацаганууд

Уншигч
Уншигч
2023-12-04 23:37

Өмөөрч болно оо. Гэхдээ эргээд сайн бод ажигла дүгнэлт хий. Үнэрээ чинь сэтгүүлзүйгээр яаж ш�##�аа арчиж байгааг нь харж л байгаа чи өөрөө. Яаж массын тархиар тоглож өөрийгөө гол дүрд байлгах аргаа тун чадмаг хийж байгаа. Удахгүй ха�##�тын гэрээнийх нь асуудлууд ундарна. Тэр цагт одооны байр сууриасаа ичиж ухрахгүй өмөөрсөөр байх болтугай.

Зочин
Зочин
2023-12-06 23:01
Reply to  Уншигч

Энэ ниигмийн болохгүй байгаа бүхнииг мард түмэнд Өнөрцэцэг л ил тодоор мэдээлж байгаа шүү. Өнөрөө мэдээлээгүй юуч мэдэгдэхгшй өнгөрч болох блаа. Чи өөрөө мэдээлээчдээ тгд

Ш н 5
Ш н 5
2023-12-06 11:01
Reply to  Уншигч

Сайн дүгнэлт хиилээ сэтгүүлч хүүхэн лайл бна �##�дарт хулгайч нартай сайн дүгнэлт хиивэл яамар энэ сэтгүүлчээс арай л ихииг хулгайлааюу үгүй гэх бхлдаа

Иргэд
Иргэд
2023-12-04 23:48

Сэтгүүлч гэнээ зүгээр л бдаг нэг сэтгэцийн өвчтэй авгай

Setguulch
Setguulch
2023-12-05 19:26
Reply to  Иргэд

Estoi yaag unen eruul bish

Зочин
Зочин
2023-12-05 10:52
Reply to  Иргэд

Чи бол манкурт боол

Зочин
Зочин
2023-12-05 08:28
Reply to  Иргэд

Чи авгайгаас гараагүй бололтой. Чи хүүхдээ цэрэгт явуулаад үхүүлчих, эсвэл сохор болгочих, эсвэл хоёр хөлгүй болгочих. Тэгээд юу ярих чинь сонин байна.

Зочин
Зочин
2023-12-05 00:20

Өнөрөө бол сэтгүүл зүйн хорт хавдар юм. Хорт хавдарыг мэс заслын аргаар таслан хаях ёстой. Сэтгүүлчийн сайхан нэрийг барьсан авилгач а�##�з юм. Энийг манай сэтгүүлчид бүгдээрээ мэдсээр байгаа шүү дээ. Одоо цөмөөрөө жаахан ичиж амьдрах цаг болжээ..

Ш н 5
Ш н 5
2023-12-06 11:06
Reply to  Зочин

Сэтгүүлч хүүхнээс ичсэнгүйээ төрд гарсан хулгай ч луйварчдаас ичих юм

Нэр од
Нэр од
2023-12-06 17:21
Reply to  Ш н 5

Мөрөөрөө мөөгөө чирээд явна байгаадаа Өнөр чи

Setguulch
Setguulch
2023-12-05 19:28
Reply to  Зочин

Tiim shuu sanal niilj bna jinhene hor nairuulagch avilgachin baliar haltar avgai

Зочин
Зочин
2023-12-05 20:41
Reply to  Setguulch

Чи тэхдээ Өнөрөөгийн хийсэн ажлын 1000 ны нэгийг ч хийж чадаагүй л яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Сург�##�тын зээлийн сан, Цэргийн ангийн харгисл�##� гээд чи �##�ийг нь олны анхаар�##�д хандуулсан юм

Зочин
Зочин
2023-12-05 15:42
Reply to  Зочин

Тиймээ дуугуй л байцгаа,угаасаа ич, ичээд ичээндээ орцгоо. Манай улс хөгжиж бна,гоё автобустай боллоо????????????зөвүү, МАНчаан

Зочин
Зочин
2023-12-05 09:04
Reply to  Зочин

Өнөрөөг шүүмжлээд байгаа энэ сэтгүүлчид ха�##�тын гэрээгээ урж хаячихаад, Өнөрөөгийн хамгийн сүүлд хийсэн амь хохирсон болон тахир дутуу болсон цэргүүдийн т�##�аар хийсэн амьд, үнэн, бодит нэвтрүүлэгтэй дүйцэх тийм кейсийг ард түмэнд үзүүлчих. Чи чадахгүй л дээ. Учир нь юм хийдэг хүн, хүний хийсэн ажилд атаархаад, АЛЦАЙГААД, ха�##�тын гэрээгээ тэврээд илээд суудаггүй юм.

Зочин
Зочин
2023-12-05 00:24

Яаж баяжсан тухайгаа яриач. Хамгийн том авилгач шүү дээ. Нүүрсний 60 машинтай. Тус бүр нь300-400 сая төгрөг. Ийм их мөнгийг яаж олсон бэ?

Зочин
Зочин
2023-12-06 15:34
Reply to  Зочин

Зөвхөн дарга нар л хулгай хийж баяжих ёстой юм байна тийм үү?

Зочин
Зочин
2023-12-06 14:24
Reply to  Зочин

худ�##� цуу үг ш дээ. чи тэр олон машинтайг нь гараараа барьж, нүдээрээ үзсэн юм уу

Setguulch
Setguulch
2023-12-05 19:29
Reply to  Зочин

Hamtragch naraa heltel ni horih heregtei jinhene nuur tsaraig ni gartal shalga

Зочин
Зочин
2023-12-05 10:01
Reply to  Зочин

Хамгийн зэрлэг авилгач хорт хавдар байжээ хөөрхий. Шун�##� монгол хүнийг монгол улсыг сөнөөж эхэлж байнадаа.

Зочин
Зочин
2023-12-05 00:25

Өнөрөө бол хорт хавдар гэж үнэн гоё хэлжээ. Бас үнэнхүү жүжигчин гар даа...

Зочин
Зочин
2023-12-05 09:08
Reply to  Зочин

Тийм сайн жүжигчин юм бол ялгүй гараад ирээсэй. Өнөрөөг хорт хавдар гэж хэл байгаа хүн хүүхдээ цэрэгт явуулаад үзүүлчих. Цэргийн дарга нар уулаасаа өвчтэй байсан гээд инээгээд өнгөрнө. Дараа нь чамайг юу бичихийг чинь хүлээе.

Үзэн ядагч
Үзэн ядагч
2023-12-06 06:25
Reply to  Зочин

Өнөрөөтэй, өнөрөөгүй хүүгээ явуулна
Тэгж туйлширч болохгү Өнөрөөгий хийж буй үйлдэл зөв ч цаанаа л нэг түрэмгий, хүн бүрийг дайрсан давшилсан түүгээр барахгүй цэрэг, цагдаа, шүүхээ дэндүү доромжилсон, би л гэж цээжээ дэлдсэн,, сэтгүүлчийн ёс зүйгүй бүдүүлэг авгай олон хүнийг шантаажилж баяжсан гэдэг нь үнэн Лаг царайлаад араар нь хөрөнгөжсөн шун�##�ын тулам Их юм гарна даа

Зочин
Зочин
2023-12-06 14:25

хорыг хороор гэж үг байдаг юм даа. цагаан захтай хулгайч нартай тэгж л харьцах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-12-06 08:52

Харамс�##�тай.

Зочин
Зочин
2023-12-05 00:28

Энэ л�##�ар мөн ч олон хүнийг доромжилж гутаасан даа. Одоо ээлж нь ирж байна..

Setguulch
Setguulch
2023-12-05 19:30
Reply to  Зочин

JANGAA ideh uuriih ni tsag irseen muu zolbin huduunii avgai s#aa

Зочин
Зочин
2023-12-05 09:11
Reply to  Зочин

Гомдсон хүн чи юм уу. Шууд шүүхэд өгөөч. Чадахгүй байгаа бол чи нөгөө нүүрсний хулгайч биз.

Зочин
Зочин
2023-12-05 00:30

Сэтгүүлчийн бус иргэний үүргээ биелүүлэхгүй цадигаа �##�дсан учраас журамлаж байна. Өмхий мах, 12 настай охины амиа �##�дсан хэрэг, 8 ишигний гэх хэрэг, бусдын эд хөрөнгийг авахаар баримтаар рекетлэсэн гэх мэт 8 хэрэг сүүлийн 2 жил үүсэж, процесс явсаар өнөөдөр хуулийн гүйцэтгэлийн хугацаа дуусч таарлаа. Одоо Тагнуулын ерөнхий газар дээр улс үндэсний эсрэг гэмт үйлдлийн бүрэлдэхүүнтэй 3 хэрэг мөрдөгдөж байна. Дахин хэлье, сэтгүүлчийн ажлаар бус хэрэг хийсэн иргэний хувиар ш�##�гагдаж байна. Битгий жүжиглэ та нар...

Зочин
Зочин
2023-12-05 02:17

Бөөн уянга бичиж. Тв сэтгүүлчид шигээ ёс зүйтэй бай та нар

Зочин
Зочин
2023-12-05 04:12

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж нэг ардын үг байдаг даа ...

Зочин
Зочин
2023-12-05 04:52

Хуурамч сэтгүүлч

Зочин
Зочин
2023-12-05 07:52

Өнөрөө наймачинь шдээ., Бүгд л мэддэг. Зүгээр очихгүй 20 сая 30 сая гэж л дугардаг нь үнэн шд. Сүүлийн хэдэн жил ЖЭНКО ахтай нийлээд нилээд бужигнуулсан. ХАриуд нь Тавантолгойгоос тээвэр болон олон юм авсан нь ҮНЭН шдээ. Одоо худлаа эхний цагаан тагтаагийн дүрд яагаад ч тоглоод нэмэргүй. ПОП дундаа хамгийн их ПОП - шантааж хийж мөнгө авна, өндөр мөнгөний захи�##�гаар очиж шантааж хийнэ. Сэтгүүлч дундаа хамгийн НАЙМААЧИН ПОПОРМАА бол ӨНӨРӨӨ

Зочин
Зочин
2023-12-06 21:29
Reply to  Зочин

Наймаа хийсэн байлаа гэхэд яагаад болдоггүй юм? Чи бас хийх санаатай байгаад чадаагүй биз дээ, атаач аа? Хэний ч ил гаргаж чадаагүй гэмт хэргүүдийг ЗГ, АТГ, цагдаагийн ил болгож чадаагүй хэргүүдийг олонд ил болгосон ийм хүн попорсон ч яадаг юм. Тэр төрийн �##�бан туша�##�тай биш. Толгойгоо бага ч гэсэн ажиллуул, тархины тура�##� минь.

Зочин
Зочин
2023-12-05 08:22

Б.Энхбаяр сайд одоо УИХ д дахиад хэзээч гарахааргүй боллоо. Энэ хүн НАМАА ч дахиад сонгуульд гарахааргүй булшиллаа. Учир нь прокурор, шүүх, цагдаагаар х�##�хавчилж заригийн Өнөрөөтэй хамт түүнийг сонсдог, хардаг, түүнээс үнэн үг хүлээдэг ард түмнийг бүгдийг нь шоронд хорисон гэсэн үг. Хуулийн сайдаа ТА эмэгтэй хүнийг эрэгтэй цагдаа авч явдаггүй олон улсын жишгийг мэддэг баймаар.

Maшq
Maшq
2023-12-05 09:05

Ш�##�гуулах болохоор юунаас айгаад байгаа дуугүй ш�##�гуулаад гэмгүй бол гараад ир

Зочин
Зочин
2023-12-05 09:17

МОНГОЛЫН ТӨР БАРИГЧИД АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА ДАА
ТА НАР ХААНААС ИРСЭН ЮМ БЭ.

Зочин
Зочин
2023-12-05 09:21

Өмөөрч болноо. Гэхдээ та нар ха�##�тын гэрээгээ бүгд цуцлаад эрүүлээр сэтгээд, ёс зүйтэй, шударгаар ажилла даа. та нарт тархиа уга�##�гах масс тун чиг цөөрсөн дөө

zochin
zochin
2023-12-05 09:55

hurteh yostoigoo l hurtejdee. nahaal avgai

Зочин
Зочин
2023-12-05 09:57

Авилга хулгай гэмт хэрэгээр баяжих эрх чөлөөнөөс үнэтэй. Монголчуудын хулгай авлига хүн амьны гэмт хэргээ нуух ш�##�гарсан арга бол эрх чөлөө хүний эрх гэж орилж чарлах болоод 30 жил болж монгол улс гэмт хэрэгтэнгүүдийг хамга�##�ах диваажин болж улс орон сүйрч байна.

zolzaya
zolzaya
2023-12-05 10:10

Onoroo undeslelgui horongotei bolson baijee tegwel Mongoloor duuren baigaa undeslelgui horongotei bolson toswiin tsalintai darga nariig yagaad ingej barij horihgui baigaa we? ene shudarga uu? onoodor Onoroog haraagaad hohino gej helj bolno ene shudarga busiig buteej baigaa buleglel chamaid ch bas neg odor shudarga bus handah bolnoo

Зочин
Зочин
2023-12-05 10:11

Erh chuluu gedeg busadiin erhend Haldane gesen ug bish medeelel olj abaad munguur naimaaltsaj haaltiin gere gedeg bol hsmtarch hulgai gesen ug atg buh haalt gedegiig ard hulgai g togtooh heregtei

Зочин
Зочин
2023-12-05 10:13

Гэхдээл их хурдан барьж байна шүү авилгачидаа ингэж хурдан бариасай

Зочин
Зочин
2023-12-05 10:15

ХӨЛСНИЙ ТРОЛЛУУДАА ОДОО БОЛИОО. ХЭН Ч ИТГЭХГҮЙ ЗҮЙЛС ДАВТАН БИЧЭЭД Л..

Зочин
Зочин
2023-12-05 10:29

Үнэхээр шударга үнэнч хууль бусаар хөрөнгөжөөгүй л бол яагаад хуулийг хүндэтгээд дуудсан цагт нь очоод ш�##�гуулахгүй худлаа сүржигнээд байгаа хүн бэ.

Баасансүрэн
Баасансүрэн
2023-12-05 10:37

Өнөрөөг дэмжигчдыг т�##�байд очуулахгүйн тулд нүүрсний сонсголыг үймүүлэх ажиллагаа жүжиг гэж тээнэгэлзүүлэв.
Ард түмний өмнө энэ сэтгүүлчийн амь нас эрүүл мэндийг цагдаа хуулийн байгууллагынхан хариуцана шүү.

Zochin
Zochin
2023-12-05 11:00

Teneg avgai chin muu ym hiisen bol JANGAA HUTSALGUI IDEECHEE. BUGS DOLOOJ, BUSDIIG SHANTAACHILJ, AVILGA AVCH, ANGIIN HUUHDEE TSONHKOOR TULHEJ ALSAN BNA SHTE. Ene HORVOOGIIN BUH MUU,MUUHAI BOLGON BNA Ene HALTAR AVGAID.

Зочин
Зочин
2023-12-05 11:13

Сэтгүүлчид өөрсдөө өндөр ёс зүйтэй, соёлтой байх ёстой. Түүнээс биш бичих нийтлэх эрхтэй гээд дур зоргоороо дайрч давшлаад, айлган сүрдүүлээд байж болохгүй. Заригийн Өнөрцэцэгийг дайчин, шударга тууштай юм байна даа гэж бодож дэмждэг байсан боловч сүүлийн үед хэлж ярьж байгаа нь хүн рүү дайрч давшилж байгаа нь ямар ч ёс зүйгүй хүн гэдгийг нь харуулаад байсан шүү. Хүн тэмцэгч байж болно, буруу зүйлийг шууд хэлж шүүмжилж чаддаг байж болно. Гэхдээ бид хүндлэх, дээдлэх юмтай байх ёстой. Бу�####�д хүндэтгэлтэй хандах ёстой. Түрэмгий байж болохгүй, тэгээд үүнийгээ би, бид дийлж байна гэж бодож бүүр ч болохгүй.

Зочин
Зочин
2023-12-05 11:18

Сэтгүүлч гэдэг эрхэм нэр �##�дрыг шантаажийн бизнес болгосон з�##�ьтай хүүхэн юм.

Зочин
Зочин
2023-12-05 12:17

Erh chuluu unetei…

Зочин
Зочин
2023-12-05 12:34

Жангаа ид ????????????

zochin
zochin
2023-12-05 13:13

sullaachee

Зочин
Зочин
2023-12-05 13:25

Дарангуйл�##� тогтжээ

Zochin
Zochin
2023-12-05 13:26

Shorongoos Sharhadruu

Зочин
Зочин
2023-12-05 14:31

Шун�##�аасаа болж хүзүүгээ ороолоо доо яая гэхэв

Зочин
Зочин
2023-12-05 14:57

Жинхэнэ нүүрээ нуусан этгээд

Зочин
Зочин
2023-12-05 15:37

Хүүк ажиллагаа

Зочин
Зочин
2023-12-05 15:57

Үг хэлэн хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн эрх биш ээ! Хүн гүтгэх, �##�дар хүндэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж х�##�дах гэдэг чинь наад эрх чөлөөнөөс чинь тэс өөр асууд�##� шүү!

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-12-05 16:02

-Эмээлтийн Хят�##�ын өмхийрсөн махыг олны нүдэн дээр чанаж идэж байгаа дүр үзүүлээд өмхийрээгүй сайн мах гээд нийслэлийнхэнд форм�##�интай мах заруулж идүүлж Хятадуудаас авилгын мөнгийг хага шаасан шүү,
-Сурв�##�жлагч сэтгүүлч нар бүгд ардаа хамга�##�даг нам, компанитай гэж тэднийг хог дээр гаргаж хаяад, олон түмнээс хөлсний �##�уурчид гэдэг нэрийг өгүүлсэн,
-Нүүрс тээврийн 44 машиныг шантаажаар олж авч нүүрсэнд явуулж, том нүүрсчин болсон, тийм ч учраас нүүрсчдийн т�##�аар ганц үг ганхийдэггүй нүүрсчин дээ,

Зочиннн
Зочиннн
2023-12-05 16:25

Яасан эх хэлээ мэддэггүй "сэтгүүлч" бэ. Бичгийн хэл гэж байдаг. Сэтгүүлч бол энэ хэлээр бичих ёстой. Гэтэл "хар яриа"-ны хэлээр бичих юм. Нээрэнчиг, авчиг гэх мэт сүртэй үгс хэрэглэж чамирхаад. Энэ
Сэтгүүлч нарын б�##�гаар монгол хэл маань мөхөх вий.

Irgen
Irgen
2023-12-05 16:51

Tarhi sain ugaaj bna aa heregtei zuil deer ard irgedee senhruuleech ee. Unuruuguu ch sain medehgui baij ur huuhdeesee iluu anhaaral handuulj bhaar ooroor harj setge humuusee

Setguulch
Setguulch
2023-12-05 19:25

Ene Ynereeg sain shalgaa ih yum garna daa shantaajchin avilgachin horchin baliar haltar huduunii al p###aa shorond ni buh nasaar ni hataa naadhaa

Зочин
Зочин
2023-12-05 19:41

Өнөрөөг дэмжинээ

Зочин
Зочин
2023-12-05 21:06

Ямар ч итгэл үнэмшил �##�гаа

Зочин
Зочин
2023-12-05 21:29

Табүхэн Өнөрөөгийн сэтгэл зүйд хэзээч хүрч чадахгүй хавар бүсгүй бүү атаараха

Зочин
Зочин
2023-12-05 22:48

Энэ Өнөрөөг яллаад муулаад сэтгэгдэл бичээд байгаа орк м�##�нуудаа наад хүн чинь үзэл бодлоо илэрхийлэх эрх баригёдын хууль бус хулгай луйварыг илчилж сэтгүүлчийн үүргээ гшйцэтгжсэн энэийхээ төлөө хоригдчихлоо м�##�нуудаа
Та нарын шзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг чинь цагдаажсаг фашист дэглэм хааж боож байхад энэнтэй эвлэрээл Яэнэ сэтгүүлч эмэгтэйг буруутгаад байгаа м�##�нууд удахгүй өөрслийг чиньүг хэлж үзэл бодлоо илэрхийлэх аргагүй бариад хориод байдаг дэглэмтэй болохоор ойлгох биз оркуудаа

Зочин
Зочин
2023-12-06 01:30

2 зүйлийг бодохоор Өнөрөөг шударга сэтгүүлч гэхэд үнэмшимгүй бна
1. Ха�##�тын гэрээтэй ажилладаг
2. Ийм з�##�уу хүн энэ их хөрөнгийг яаж олов? Би
7 жил барилгын с�##�барт бизнес хийгээд ийм ашиг олоогүй л бна одоогоор

Zori
Zori
2023-12-06 06:40

Eldviin setgegdel bicheed bgaa hvmvvs dandaa niigmiin shaaruud yum bna ted bvgd hvnii muud durtai avilgalchid yum

dhdhrh
dhdhrh
2023-12-06 07:25

Бөөлжис цутгаж байна. Хэрэг нь илрээд жангаа очиж ид. Хойноосоо Учр�##�, Нянбаатараа дагуулаарай

Зочин
Зочин
2023-12-06 09:33

Өнөрөөг шүүх яах вэ? Өөрсдөө Өнөрөөгөөс илүүгээ үзүүлцгээ!Авсан хүний буруу гэж юу байхав? Ажлынхаа хөлсийг гэрээнийхээ дагуу авсан л байна шүү дээ! Үнэгүй хөдөлмөр гэж үгүй! Нийтийн дуу хоолой болсных нь төлөө шмйтгэх бус шагнах хэрэгтэй!
Буух эзэн буцах мөртэй мөнгө байна! Төр мөнгө өгвөл та ч авна биздээ? Орлогоо тайлбарлаж чадахүй оффшор дээрэмчдийн дэргэд Өнөрөө хулгай хйгээгүйгээ хаана ч нотлох баримттай шударга хүн байна Бүгд орлогоо нотло гэвэл Өнөрөө л нотлох юмтай цорын ганц шударгаар тодорох бус уу?

Зочин
Зочин
2023-12-06 09:53

Энд муулсан эргүү тэнэгүүд хүн муулах гээд нэг юм �##�даж манай хуулийн с�##�бар нурсаныг Өнөрөөг тойрсон хуулийханы үйл ажилгаанаас харж болно. Энэ маш аюултай! Та бүгдийн хэн нэгэн нэг л өдөр хууль бусаар чирэгдээд явна

Зочин
Зочин
2023-12-06 09:55

ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЛЭХ, ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХ ХОЁР ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТУУД ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button