Гадаад мэдээДЭЛХИЙ

Оксфордод сурдаг Монгол оюутны ахалсан төсөл НҮБ-аас шагнал хүртжээ

НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн бага хурал энэ жил Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж байгаа билээ.Тус хурлын үеэр хэд хэдэн төслүүдийг өрсөлдүүлж, ялагч тодруулан шагнал гардуулж, санхүүжилт олгосон байна.

Тэгвэл уралдааны “Date Science & AI-Enabled Solutions” төрөлд Оксфордын их сургууль суралцдаг Б.Маралын ахалсан төсөл шагнал хүртжээ. Ялагчдыг Yale, Princeton, Cambridge, Harvard зэрэг 108 орны 710 их сургуулиас илгээсэн 3 мянга гаруй бүтээлээс шалгаруулсан юм.

Тэрбээр “Digital Twins 4 Tailing Dams” нэртэй хиймэл дагуул дээр суурилж, уул уурхайн ослоос сэргийлэх системийг хөгжүүлсэн багийг ахалдаг аж.

Марал “BBC” агентлагт хэлэхдээ “Би дэлхийн хамгийн их нөөц, баялагтай орнуудын нэг болох Монголоос ирсэн. Мөн уул уурхайн салбар эерэг нөлөө их үзүүлж чадна гэдгийг харсан. Гэхдээ бас уул уурхайн хар бараан талыг ч мэдэх учир уул уурхайг илүү тогтвортой болгох ярианы нэг хэсэг байхыг хүссээр ирсэн” гэжээ.

Тэдний бүтээсэн сэрэмжлүүлгийн системээс гадна синтетик хөрөнгө, яаралтай тусламжийн үед ашиглах тариа, инвазив хогийн ургамлыг байгальд ээлтэй хуванцар болгон хувиргасан инновацууд шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
маш сайн, мундаг охин бна улам амжилт хүсье
маш сайн, мундаг охин бна улам амжилт хүсье
12 сар 5, 2023 22:56

Сайн бнаа

Холбоотой мэдээ

Back to top button