ЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ-аас хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй өгөхөөр боллоо

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас хүүхдийн хорт хавдрын эмтэй холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. 

Ингэхдээ "Монгол Улсад хүүхдийн хавдрын өвчлөл өндөр байгаа. ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог зургаан нэр төрлийн хүүхдийн хорт хавдрын 30 орчим нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгохоор боллоо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай байна"  гэсэн захидлыг хүлээн авлаа. 

Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг яаралтай оруулж, захирамж гаргуулах асуудлаар материал бүрдүүлэх үүрэг чиглэлийг сая холбогдох хүмүүст өглөө" гэсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 16:49

Элэгний уураг буюу �##�буминыг хөнгөлөлтөнд хамруулж өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button