Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден Трампыг сонгуульд ялуулж болохгүй гэж хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт /2023.12.05/ ирэх жилийн сонгуульд Дональд Трампыг ялуулж болохгүй гэж хэлсэн байна. Тэр Бостон хотноо сонгуулийн кампанит ажил явуулж байхдаа “Хэрвээ Трамп нэр дэвшээгүй бол би өрсөлдөх байсан уу гэдэг ээ сайн мэдэхгүй байна. Бид түүнийг ялуулж болохгүй” гэжээ.

Мөн Байден тус хот дахь кампанит ажлынхаа үеэр Трампын ардчилалд үзүүлж буй аюулын талаар ярьсан байна. Өнгөрсөн сард нийтлэгдсэн санал асуулгаар сонгуульд ач холбогдол бүхий өрсөлдөөний зургаан мужаас тавд нь Трамп Байденыг ардаа орхиж байна гэх үзүүлэлт гарчээ.

Байден энэ сарын эхээр 81 насыг зооглосон, харин Трамп 77 настай. Есдүгээр сард “Reuters” болон “Ipsos” хамтран Байден эрүүл мэнд, насны хувьд ерөнхийлөгчийн албыг хашин тохиромжтой эсэх дээр санал асуулга явуулсан байна.

Санал асуулгад оролцогчдын 77 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 65 хувь түүнийг алба хашихад хэтэрхий хөгшин гэж боддог хэмээн хариулжээ. Мөн хүмүүсийн 39 хувь нь Байденыг ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхэд зохих хэмжээний сэргэг ухаантай гэж хариулжээ. Харин оролцогчдын Трампыг 56 хувь нь хэтэрхий хөгшин гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол 54 хувь нь оюун ухааны хувьд сэргэг гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-06 13:34

Энэ өвгөн өөрөө сонгууль хүргэхгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button