СПОРТ

ЕВРО-2024 тэмцээнд бөмбөгний дотор бичил чип суулгана

ЕВРО-2024 тэмцээнд ашиглах бөмбөгний голд цэнэглэдэг хөдөлгөөн мэдрэгч суулгах аж. Бичил чип нь секундэд 500 хүртэлх хөдөлгөөнийг мэдрэх тул тоглолтын үеэр тоглогч бөмбөгөнд гар хүрсэн бол түүнийг нь үнэн зөв бичиж авах боломжтой.

Энэхүү бичил чип нь бөмбөгний хөдөлгөөний бодит цагийн мэдээллийг видео шүүгчдэд (VAR) илгээнэ гэж Германы “Adidas” спортын брэнд мэдэгджээ.

Ирэх зун Германд болох эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ЕВРО-2024 тэмцээнд уг технологийг VAR-т ашиглах юм.

Хөл бөмбөгийн КАТАР-2022 ДАШТ-ий явцад отон тоглолт гарсан эсэхийг тодорхойлохын тулд уг чипийг ашиглаж байжээ.

Евро 2024 тэмцээний багуудын оноолтын мэдээллийг энд дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button