Гадаад мэдээДЭЛХИЙ

“TIME” сэтгүүлийн оны онцлох хүнээр Тэйлор Свифт шалгарлаа

Алдарт дуучин Тэйлор Свифт “TIME” сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорсон байна. Өнгөрсөн жил Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус сэтгүүлийн онцлох хүнээр тодорсон билээ.

Свифт энэ жил “Eras” аялан тоглолтоороо хэд хэдэн рекорд эвдэж, тэрбумтнуудын эгнээнд орсон юм. Түүний хөрөнгө “Forbes”-ийн тооцоолсноор 1.1 тэрбум ам.доллар аж. Свифт онцлох хүнээр тодорсныхоо дараа “TIME” сэтгүүлд “Маш их баярлаж, бахархсан мэдрэмж төрж байна” гэж хэлжээ.

Мөн тэр “Eras” аялан тоглолтынхоо талаар ярихдаа “Тоглолтын дараа хоол авах үедээ л орноосоо босдог. Хоолоо авчраад орондоо иддэг. Гурван тоглолтын турш дуулсан болохоор бараг ярьж чаддаггүй. Бас өндөр өсгийтэй гуталтай бүжиглэсэн болохоор алхах үед хөл маань өвддөг” гэсэн байна.

Свифт тус сэтгүүлийн онцлох хүнээр тодорсноос гадна “Forbes”-ийн оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтын 5-т орсон билээ. Тэр 2022 онд “Forbes”-ийн жагсаалтын 79-т орсон бол энэ жил 74 байр урагшилжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button