Нийгэм мэдээ

Хоёр дахь ЭЕШ монгол хэл бичгийн шалгалтаар эхэллээ

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэллээ. Мөн 13:00 цагт Түүх, 16:00 цагт Англи хэлний шалгалт зохион байгуулагдана.

Энэ удаагийн шалгалтад нийт 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдана.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт 23 дугаар сургууль, 39 дүгээр сургууль, 57 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт нэгддүгээр сургууль, 6зургаадугаар сургууль, 45 дугаар сургуулиудад болно.

Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, үзэг, гар утас зэргийг авч орохыг хориглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button