НИЙГЭМ

АЛБАНЫ МАШИН УНАГЧИД: Төрөөс 800 мянган төгрөгийн цалин авдаг ч хүүхдээ 18-50 саяар сургуульд сургагчид

Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр /2019.11.11/ ЦЕГ-тай хамтран, төрийн болоод хувийн өмчит сургуулиуд дээр гэнэтийн шалгалт зохион байгуулж,  албаны машинаар  хүүхдээ сургуульд нь зөөж буй зөрчлүүдэд хяналт тавьсан.

Шалгалтын үеэр Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудаар хүүхдээ сургуульд нь хүргэж байгаа зөрчил илэрсэн.

Тэдгээрээс ГЕГ-ын Зөрчлийн хэлтсийн дарга Б.Онон,  ЗГХЭГ-ын  хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар, Монгол Улсын баатар Гүррагчаагийн хүү Г.Батбаяр,  Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Болд, Шадар сайд Ө.Энхтүвшингийн ажлын албаны машиныг Зариг.мн сайт нэрлэн бичжээ.

Энд нэг анхаарал татах өнцөг байгаа нь, төрийн албаны удирдах ажилтнуудын дундаж цалин 800 мянган төгрөг орчимд хэлбэлзэж буй. Тэд ийм хэмжээний цалинтай атлаа хүүхдүүдээ 18-50 сая төгрөгийн сургуульд сургаж буй нь хачирхалтай. Түүнчлэн төрийн албанд ажилладаг мөртлөө Зайсанд чиглэлд үнэтэй орон сууц худалдан авсан, хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургадаг байдалд хяналт тавьбал авлигын  гаралтай олон асуудлууд илчлэгдэх үндэслэлтэй юм.

“BRITISH SCHOOL OF ULAANBAATAR”

  • Бага анги:  10 мянган ам. доллар /26,7 сая төгрөг/
  • Дунд анги: 14-15 мянган ам. доллар /37,7 сая төгрөг/
  • Ахлах анги: 19,3 мянган ам. доллар /51 сая төгрөг/

“AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR”

  • Бага-14,3 сая төгрөг
  • Дунд-18,7 сая төгрөг
  • Ахлах-22 сая төгрөг

“ОРЧЛОН” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

  • Бага анги- 15 сая төгрөг
  • Дунд анги- 16 сая төгрөг
  • Ахлах анги- 18 сая төгрөг

“Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Улстөрчид бизнесийнхэнтэй зэрэгцээд Зайсанд амьдраад байгаа нь хачирхалтай. Тэд бизнес эрхэлж мөнгөжөөгүй атлаа хаанаас ийм их хөрөнгөтэй болоод байна” гэх утга бүхий яриаг өгч байв.  Үнэхээр ч төрийн албанд насаараа ажилласан мөртлөө их хэмжээний хадгаламжтай, үнэтэй байр, машинтай эрхмүүд олон билээ.

Хувиараа бизнес эрхэлдэг  нэгэн эрхэм саяхан “Хүүхдийнхээ сургуулийг солих гэтэл манай хувийн сургуулиудын төлбөр хэт өндөр тул чадсангүй” гэж ярьсан. Хувийн санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүс ийм байхад төрд ажилладаг эрхмүүд асар үнэтэй сургуулиудад хүүхдээ өгч, албаны машинаар зөөж яваа нь гайхаш төрүүлнэ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-11-12 10:53

Хамгийн эмгэнэлтэй нь энэ шүү дээ. ТА-нд хамгийн их авлаа л гэхэд 1,000,000 төгрөг, гэтэл том жийп машин унаад хаусанд амьдраад, бренд хувцас өмсөөд байдаг. АТГ хамгийн түрүүнд үүнд л фокуслаж ш�##�гах хэрэгтэй.

guilgachin setgelgeetei garuud
guilgachin setgelgeetei garuud
2019-11-12 11:02

nudnii bulainuud, uchuuhen garuud bgaaz, gadnaa ih tom baavartai darga nar amisgaanuud

Зочин
Зочин
2019-11-12 11:13

Өндөр төлбөртөй сургуульд хүүхдээ сургадаг аав, ээжийн орлогын эс үүсвэрийг ш�##�гах хэрэгтэй юм байна даа

Зочин
Зочин
2019-11-12 11:26
Reply to  Зочин

Харин тиймээ тийм их мөнгө хаанаас олоод байнаа баян байж төрийн �##�банд ажиллах гээнд шигдээд яах вэ нэг жирийн иргэний хүүхэд ажилд орог л дээ ар өврийн ха�##�гагүй бол мундаг чад�##�тай байгаад ч эд нарын ажилладаг АТГ, ЦЕГ, ТАГНУУЛ ШШГЕГ ГААЛЬ д ажилд орж чадахгүй зөвхөн тэдний хамаатан садан авилга өгдөг хүмүүсл ажиллана тэд нар нь чадваргүй

Татварынхан
Татварынхан
2019-11-12 11:15

Татаварын �##�ба Ша�##� дэмий юм ард олноосоо нэхээд дарамтлаад байдаг, тэрнийхээ оронд ийм сургууиудаас матери�##� цуглуулмаар юм

Иргэн
Иргэн
2019-11-12 12:00

Төрийн �##�банд ажиллаж байгаа сайд дарга нарын энэ их тансагл�##� хүүхдүүдээ энэ их үнэтэй сургаж байгаа байд�##� юуг хэлээд харуулаад байнаа! Ард түмнийхээ амьдр�##�аас тасарчихсан Төрөөс төрсөн тэр бумтангууд эх орон ард түмнийхээ төлөө ажиллах уу? АЖИЛЛАХГҮЙ ! Хээл хахууль, гадны хүмүүсийн гар хөл болж эх орноо зарж тонож тэдний т�##�д үйлчлэж байж эд ийм өндөрт авирч байгаа нь ойлгомжтой!!! ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ЭЭ, ЗАЛУУС АА БИД НЭГДЭН ТЭМЦЭЖ БАЙЖ УЛС ЭХ ОРНОО АВАРНА !!!

ЗОЧИН
ЗОЧИН
2019-11-12 12:42

БУРХАН МИНЬ
ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ Ч ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ, АВИЛГА АВСАН МӨНГӨӨР НЬ ИНГЭЖ ЯВААГАА МЭДЭЖ Л БАЙГАА. ӨДӨР БҮР ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭСЭЭ ЯАЖ ХУЛГАЙ ХИЙДГИЙГ МАШ НАРИЙН СУРАЛЦАЖ БАЙГАА. МАГАДГҮЙ ЗАРИМ НЭГ НЬ ИЧДЭГ БАЙХАД ИХЭНХ НЬ ИНГЭХ ЁСТОЙ ЮМ БАЙНА ГЭЭД ОЙЛГОСОН БАЙГАА. ЭНЭ БОЛ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ.

Зочин
Зочин
2019-11-12 14:34

АТГ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг авах биш зарлагын мэдүүлгийг нь давхар авдаг байх ёстой шдээ. Орлогыг нь биш зард�##�ыг нь хянав�##� гүй мөн олон хэргүүд илрэнэ дээ

Уншигч
Уншигч
2019-11-12 18:58

Ажилдаа явах замдаа хүүхдээ сургуульд хүргээд хазайхгүй, хоцрохгүй очиход юу нь буруу гэж? Эсвэл хүүхдийг нь хүргэхэд дахиад өөр машинаар явах уу? Түгжрэлээ улам нэмэхээр шийдээ юу? Түгжрэл багасгана гэдэг логиктой нь тохирохгүй байна. Тэгээд долоо хоногт 2 удаа машин явуулахгүй болох гээд байгаа нь бас л ойлгомжгүй...

Уншигч1
Уншигч1
2019-11-12 19:00

Ажилдаа явах замдаа хүүхдээ сургуульд хүргээд хазайхгүй, хоцрохгүй очиход юу нь буруу гэж? Эсвэл хүүхдийг нь хүргэхэд дахиад өөр машинаар явах уу? Түгжрэлээ улам нэмэхээр шийдээ юу? Түгжрэл багасгана гэдэг логиктой нь тохирохгүй байна. Тэгээд долоо хоногт 2 удаа машин явуулахгүй болох гээд байгаа нь бас л ойлгомжгүй…

irgen
irgen
2019-11-12 22:22

tulburtei huviin surguuliudiig haagaachee hyyhdees ni ingej alag yzej bayan yaduugaar ni yalgaj muu hymyyjil olgohoo boliochee.

Irgen
Irgen
2019-11-14 01:02

Tulburtei huwiin surguuliudig haah heregtei shu. Huuhduudiig munguur yalgawarlaj surgahiig bolih ni zuw. Huuhdiin humuujild mash muu nuluu uzuulne. Sots ued bugd neg ijil surguulid suraad bolj l bsan.

Холбоотой мэдээ

Back to top button