Израил: Хамасын удирдагч газар доор нуугдаж байгаа

Израилын Батлан хамгаалах хүчин Хамас бүлгийн Газа бүсийн ахлагч Яхья Синварын гэрийг бүсэлсэн, гэхдээ тэр газар доор нуугдаж байгаа гэж мэдэгдсэн байна.
Лхагва гарагт /2023.12.06/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэл хйихдээ “Манай цэргийн хүчин Газын зурвас дахь хаана ч хүрч чадна гэж би өчигдөр хэлсэн. Тэгвэл бид өнөөдөр Синварын гэрийг бүслээд байна. Тэр зугтаж болох ч түүнийг барих нь цаг хугацааны л ажил” гэжээ.

Синвар бол Хамас бүлгийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Түүнийг Израилын албан тушаалтнууд аравдугаар сарын 7-ны халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан хүн гэж мэдэгдсэн.
Газын зурвас дахь нөхцөл байдал өдөр ирэх тусам дордсоор байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эрүүл мэндийн тогтолцоо сүйрч, эмнэлгүүд тулааны талбар болж хувиран энгийн иргэдийг хамгаалах үр дүнтэй хамгаалалт байхгүй тул Газын зурваст аюулгүй газар гэж байхгүй болсон хэмээжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум маани бад мэ хум
энэ муу ёрын ад зэтгэрийн хошного руу гадас шааж шонд өлгөн �##�ах хэрэгтэй
Израил хэний нутагт байгаа билээ наад хүмүүс чинь жинхэнэ эх орончид израиль хүний нутагт дураараа дургиж байгаа гэдгийг сана