Гадаад мэдээДЭЛХИЙ

Business Insider: Монгол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улсуудын нэг

“Business Insider” агентлагт дэлхийн 196 орноор аялж, Гиннесийн рекорд тогтоосон эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй гэж бодсон 11 улсынхаа талаар бичжээ. Кассандра Де Пекол дэлхийн 193 тусгаар улс болон Тайвань, Косово, Палестинд очиж үзсэн байна.

Тэрбээр 2017 онд “Бүх тусгаар улсад хамгийн богино хугацаанд очсон” болон “Бүх тусгаар улсад хамгийн богино хугацаанд очсон эмэгтэй” гэх хоёр Гиннесийн амжилтыг тогтоосон юм.

Де Пекол хамгийн үзэсгэлэнтэй гэж бодсон 11 улсынхаа нэгт Монголыг оруулжээ. Түүний сэтгэгдлийг орчуулж хүргэе.

“Би 27 насны төрсөн өдрөө Монгол өнгөрүүлсэн. Тухайн үед дэлхийн дээд амжилтыг эвдэхээр улс орнуудаар аялж явсан тул их ядарсан байсан юм. Тийм учраас ямар нэгэн сүлжээ эсвэл интернэтгүй газраар аялан, умбахыг маш их хүсэж байлаа.

Би Хан Хэнтийн дархан цаазат газарт, Туул голын хөндийд буудаллан майхнаа барьсан. Өглөө бүр уулын хөндий даван нар мандах үед сэрдэг байлаа. Өдөр бүр голын ай сав, ой мод болон цэцэгс алагласан талаар алхана.

Намайг хаа сайгүй дагасан нөхөрсөг хаски үүлдрийн нохойг эс тооцвол би ихэнхдээ ганцаараа цагийг өнгөрөөсөн. Би бас нутгийн айлд буудаллан үнээ сааж, сарлаг, зэрлэг адуу унаж оддын дор унтсан. Яг л дэлхий дээрх диваажин, утасны сүлжээ эсвэл интернэттэй газар очих юм сан гэж нэг ч удаа бодоогүй”

Түүний хамгийн үзэсгэлэн бусад улсуудад Швейцар, Канад, Доминикан, АНУ, Мальдив, Коста Рика, Перу, Шинэ Зеланд, Иордан, Өмнөд Африк орсон байна.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-10 12:01

Mongoloos ch iluu goyo baigali yamar ch uls orond baidag.

Холбоотой мэдээ

Back to top button