Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоон улсын удирдагчид Зеленскийтэй хэлэлцэж, ОХУ-д шинэ хориг тавих боллоо

Их долоон улсын удирдагчид лхагва гарагт /2023.12.06/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж цахимаар уулзалт хийж, Украинтай эв санаа нэг буйгаа илэрхийлэн ОХУ-ын алмазын экспортод хориг тавихаа мэдэгдсэн байна.

Шинээр баталсан арга хэмжээний дагуу Их долоон улс ирэх жилийн нэгдүгээр сар гэхэд ОХУ-ын үйлдвэрлэлийн бус алмазыг, гуравдугаар сараас эхлэн гуравдагч орнуудын зарж буй ОХУ-ын алмазад хориг тавих юм.

Үүнээс гадна тус холбооны удирдагчид ОХУ-ын олон улсын санхүүгийн системийг ашиглахад тавих шаардлагыг чангатгаж, Оросоос экспортолж буй газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг хэрэгжүүлэхийн тулд нэмэлт хориг тавихаа мэдэгджээ.

Уулзалтын үеэр Зеленский “Орос АНУ болон Европыг Украиныг шаардлагатай хэмжээнд дэмжихгүй гэж итгэж байгаа. Путин эрх чөлөөлт ертөнц тавьсан хоригоо сахиулахгүй гэж итгэж байгаа. Эрх чөлөөт ертөнц нэгдмэл байдлаа хадгалан, эрх чөлөө нь дайралтад өртсөн хүмүүсийг дэмжих шаардлагатай байна” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button