Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Жонгүг: Би яг одоо хамгийн тодоороо гэрэлтэж байна

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн Жонгүг “The Vogue Japan” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр арван нэгдүгээр сард “Golden” нэртэй цомгоо гаргахынхаа өмнө ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2023.12.07/ нийтлэгдсэн байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.

-Таныг тодорхойлохдоо “Golden” гэдэг үгийг хүмүүс их ашигладаг бололтой. Энэ нэршил анх хэрхэн үүссэн талаар бидэнд хэлж өгөөч?

-Миний ээж намайг хэвлийдээ тээж байхдаа зүүдэлсэн зүүдтэй холбоотой. Сая гаргасан “Golden” нэртэй цомог маань хүртэл тэр зүүдтэй холбоотой. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүд одоо өнгөрч байна гэж би боддог. Би яг одоо хамгийн тодоороо гэрэлтэж байна. Мөн “Golden” гэх нэршил авьяасын талаар, миний эцэг, эхээсээ өвлөж авсан авьяастай холбоотой гэж би боддог.

-Танд өдөр тутмын дагаж мөрддөг, хэвшил болгон хийдэг зүйл бий юу

-Сүүлийн үед би хүндийн өргөлтийн дасгал хийхээ багасгаж, кардио их хийх болсон Ер нь нэг удаадаа 30 гаруй минут кардио хийдэг. Би 30 минутын дотор 300 калори шатаахыг хичээдэг л дээ. Тэрнээс өөр юм гэвэл, би өглөө босоод эсвэл орой унтахынхаа өмнө гар утсаа оролддог. Өглөө босоод л шууд гар утсаа оролдоно, орой ч гэсэн адил.

-Тав тухтай аялахад заавал авч явах ёстой гурван зүйл таны хувьд юу вэ?

-Одоохондоо бол гар утас, паспорт бас “Calvin Klein”-ийн хувцаснууд юм уу даа

-Одоогийн байдлаар юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

-Яг одоо гэвэл би энэ ярилцлагадаа төвлөрч байна (инээх), удахгүй цомог маань гарах учир тэрэнд анхаарлаа хандуулан бэлтгэлээ сайн базааж байгаа.

-Таны хамгийн дуртай загварын хувцаснууд юу вэ

-Энэ “Calvin Klein”-ий загвар надад их таалагдаж байгаа (“Calvin Klein” брэндийн 2024 оны хаварт зориулж гаргах коллекцын жийнсэн яак болон өмд). Би жийнс хослуулах дуртай. Брэндийн хувьд “Calvin Klein”-ээс гадна биед эвтэйхэн зүйл л өмсөхийг илүүд үздэг. Би бага зэрэг том, сэлгэр хэмжээтэй хувцас, гутал өмсөх дуртай. Бас сүлжмэл малгай дуртай.

“BTS” буюу “Bangtan Boys” нь дэлхийг байлдан дагуулж буй К-поп сенсац. Тус хамтлаг 3 жил дарааллан Грэммигийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн анхны К-поп хамтлаг билээ.

Жин, Шюга, J-Hope, RM, V, Жимин болон Жонгүг гэсэн долоон гишүүнтэй тус хамтлаг 2013 онд “Big Hit Entertainment”-ийн дор “2 Cool 4 Skool” нэртэй мини цомгоороо дебют хийсэн. “BTS Wiki”-ээс харвал хөгжмийн шагнал гардуулах ёслолуудаас 483 шагнал хүртсэн байна.

Жонгүг бол долоон гишүүдийн хамгийн нас залуу нь, тэр энэ жилээс эхлэн ганцаарчилсан уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Тэрбээр хамгийн анхны “Seven” нэртэй ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан билээ. Тус дуу цацагдсан даруйдаа чартуудыг тэргүүлж, дэлхий даяар к-поп сонирхогчдыг байлдан дагуулсан юм.

“Seven” дуу нь “Spotify”-ийн долоо хоногийн шилдэг дууны чартыг хоёр гаруй сарын турш тэргүүлжээ.  

26 настай тэрбээр уран бүтээл нь “Spotify”-ийн долоо хоногийн шилдэг дууны чартыг долоон долоо хоногийн турш тэргүүлсэн анхны Ази хүн болсон байна.

Үүнээс гадна “Seven” уран бүтээл нь өдөр тутмын шилдэг дууны чартыг 42 өдрийн турш тэргүүлсэн аж. Тус дуу “Spotify” платформ дээр долоо хоног бүр 53.7 сая удаа стрийм хийгдэж байгаа аж. Жонгүг ганцаарчилсан уран бүтээл гаргасан “BTS”-ийн зургаадах гишүүн юм.

Тэрбээр арван нэгдүгээр сарын 3-нд “Golden” нэртэй цомгоо цацсан. 11 дуунаас бүрдсэн тус цомог нь рекорд эвдэн, хэд хэдэн агентлагууд оны онцлох цомгуудын нэгээр шалгаруулсан байна.

Өмнөд Солонгосын “Hanteo” чартаас харвал Жонгүгийн цомог эхний хоногтоо 2,147,389 хувь борлуулагджээ. Мөн эхний долоо хоногтоо 2,438,483 хувь зарагдсан байна. Ингэснээр тэрбээр “Hanteo”-ийн түүхэн дэх эхний өдөр болон анхны долоо хоногтоо хамгийн их борлуулагдсан бие даасан цомгийн рекордыг тогтоожээ.

Эх сурвалж: Vogue Japan, Soompi

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочиннн
Зочиннн
12 сар 9, 2023 19:01

Энэ сэтгүүлч сэтэртнүүдийн бичлэг, найруулга авах юм �##�га. Үгийн баялаг муу. Соц үеийн сэтгүүлчид, тэр үеийн сонины мэдээг архиваас олж уншаарай. Та нарын энэ мэдээг хогийн сав руу хийчихмээр ...

zochin
zochin
12 сар 10, 2023 15:51

BTS xamtlagiin zaluus delxii dayar K POP urlagiig surtalchilj ex orondoo ix emjeenii xurungu oruulalt xiisen mundag xumuus shuu

Холбоотой мэдээ

Back to top button