Гадаад мэдээДЭЛХИЙ

Кембриж: Чингис хааны талаар судална

Дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын нэг болон Кембрижийн их сургууль Монгол Улсын Засгийн газартай хамтран Чингис хааны талаар судлах болсон байна.

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн сард Их Британи улсад айлчлахад тус судалгааны ажлыг явуулах тохиролцоонд хүрчээ. Судалгаанд Кембрижийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын алба оролцох юм.

Ч.Номин “Энэ төсөл Монголын эрдэмтдийн хойч үеийг төлөвшүүлэхэд тусална” гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр “Чингис хааныг шуудан, паспортыг анх үүсгэсэн гэдгийг хэр олон хүн мэдэх бол? Мөн тэр шашны тал дээр хүлцэнгүй бодлого баримталж, энхийг сахиулагч байсан гэдгийг мэдэх хүн цөөн. Мэдээж Чингис хаан дайчин байдлаараа алдартай ч үүнээс гадна тэр агуу дипломатч, шинийг санаачлагч удирдагч байсан” гэж хэлжээ.

Монгол болон Өвөр Ази судлалын албаны дарга, профессор Дэвид Снит “Судалгаа энэхүү домогт хүний тухай түүхэн үнэнийг мэдэх зорилготой. Бид зөвхөн Чингис хааны хувь хүнийг судлаад зогсохгүй түүний үлдээсэн өв соёлыг судална. Чингис хаан болон түүний нөлөөллийн талаар илүү гүнзгий ойлголттой болохыг зорьж байгаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 9, 2023 14:39

Чингис судл л эрс гүнзгийрч, шинжлэх ухааны түвшин нь дээшилж, урьд өмнө сөхөж ч үзээгүй олон шинэ аспектуудыг нээн илрүүлэх болно,Номин чи сайн байнаа !

Холбоотой мэдээ

Back to top button